С.Ганбаатар: Монголчууд Оюутолгойгоос 70 жил юу ч олж авахгүй байх нөхцөл бүрдчихлээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.10.16

С.Ганбаатар: Монголчууд Оюутолгойгоос 70 жил юу ч олж авахгүй байх нөхцөл бүрдчихлээ

Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх асар их нөөцтэй Оюутолгой ордын зэсийн тогтоогдсон нөөц 30 гаруй сая тонн бол, алтны нөөц нь 1328, мөнгөнийх нь 7601, молибденийнх 81600 тонн гэж одоогоор тооцож байгаа. Харин энэ ордыг ашиглах гэрээг анхнаасаа монголчуудад туйлын ашиггүй, жинхэнэ луйвар болсон гэж ярьдаг цөөн улстөрчдийн нэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар Татварын Ерөнхий газ­рынхныг цуглуулан яриа тайлбар хийв. Үүнийх нь дараа түүнээс дараах тод­руулгыг авлаа.

-Монгол­чууд Оюутолгой­гоос авах ёстой 2-3 жилд хуримт­лагдсан 130 сая ам. долларын татвараа 30 сая болгон бууруулах нөх­цөл бүрдсэнтэй холбог­дуулан та Татварын Ерөнхий газрынхантай уулз­лаа. Энэ уулзалтаас ямар үр дүн гарах бол?

Өнөөдрийн уулзалтад Татварын Ерөнхий газрын ажлын хэсэгт ажилласан байцаагчид бүрэн бүрэл­дэхүүнээрээ ирсэн. Мөн аж­лын хэсэгт орсон уул уур­хайн мэргэж­лийн 24 хүн ирж мэдээлэл өгч, тайлбар сонслоо.

Уул уур­хайн сайд Д.Ганхуягаас ирсэн бичгийн хүрээнд ирэх долоо хоног хүртэл хойшлуулж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсны дагуу ми­­ний бие нарийн тоо баримтыг хөндөхгүйгээр бо­­лоод өн­гөрсөн бүх л процес­сыг асууж тодруулж авлаа. Энэ асуултуудад ха­риулт болгон хэд хэдэн ба­­римт дэлгэхийг хүсч байна.

-Энэ уулзалтад монгол­чуудын Оюутолгой­гоос авах ёстой 130 сая ам. доллар­­ыг 30 сая болгон бууруулахад гол үүрэг гүйцэт­гэсэн гэж таны буруу­­т­­гаж байгаа Татварын Ерөнхий газрын дарга Т.Бат­­магнай зэрэг удирдлагууд нь харагдсангүй. Та одоо яах бодолтой явна?

Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Энэ асуудалд гол буруу­­тан Татвар­­ын Ерөн­­­­­­хий газрын дарга Т.Бат­магнай, Сан­­­­­­­­­­­­­г­­­­­­­ийн яамны хэлт­­сийн дарга Ж.Ганбат хоёр ирсэн­­гүй би өнөөдөр­төө багтаж дээрх хоёр дээр нэмээд Батцэцэг гэсэн нийт­­­­­­­­­дээ гурван хүн­ий материал­­ыг АТГ-т өгнө.

Энэ олон улс­ын байцааг­чид Оюу­толгойн төлөө­гүй татвар­­ын тоо хэмжээг хоёр жил орчим судлаад тавьсан актаа өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд өгсөн байтал зургаа­дугаар сарын 13 хүртэл бүтэн дөрвөн сар дарж байгаад гаргаж ирэхдээ 130 сая ам. долларыг 30 болгож монгол­­чуудыг илт доромж­лон басамжилсан.

Үүн­ий цаана маш том санхүү­­гийн луйвар, авлига хээл хахуул­­­­ийн хэрэг дарагдаж байгааг яаралтай нягтлан тодруулах шаардлага­­тай. Татвар­­­­­ын Ерөнхий газрын удирдлага, Сан­­­­гийн яамны эрх бүхий этгээдүүд ийм ноцтой баримтыг дөрвөн сар нуун дарагдуулсан нь өөрөө АТГ-т хэрэг үүсгэн шалгах наад захын баримт мөн. Хоёр­­дугаарт улсын байцаагч нарыг тавьсан акты­нхаа төлөө гомдол гаргаж, тайлбар өгүүлээгүй гэдэг үндэслэл­­­ээр би дээрх гурван этгээдийн материалыг АТГ-т өгөх болно.

Монгол Улс хуулиараа уул уурхайгаасаа зүй ёсны татвар, хураамж авах ёстой. Сая би татварын маргаан таслах комиссын гишүүд­­­ээс “Энэ Оюутолгойн гэрээ Олон улсын гэрээ мөн үү” гэж асуухад бүгдээрээ нэгэн дуугаар “Энэ бол Олон улсын гэрээ биш” гэсэн хариу тайлбар өгч байна.

Ингэхээр Оюутолгойн татвартай холбоотой маргаанд Монгол Улсын Татварын тухай хууль нь нэг номер барих ёстой хүчин төгөлдөр хууль гэсэн үг юм. Энэ бол Олон улсын гэрээгээр зохицуулагдах ямар ч эрх зүйн чадамжгүй асуудал.

Монгол Улс хуулиараа уул уурхайгаасаа зүй ёсны татвар, хураамж авах ёстой.
-Одоо үүсээд байгаа нөхцөл байдал монгол­чуудад ямар хор уршиг­тай вэ. Оюутолгой ямар хууль эрх зүйн баримтад үндэслэн Монгол Улсад төлөх ёстой татвараа төлөхгүй өнөөдр­ийг хүрсэн хэрэг вэ?

Монголын ард түм­ний эрх ашгаас урван тэрсэлсэн хэдхэн хүн­ий балгаар монгол­чууд Оюутолгой­гоосоо 70 жил татвар авч чадахгүй ч байж болзошгүй нөхцөл бүрдчихлээ. Энэ бол үр дагавар, уршиг нь үнэхээр аюултай зүйл. Энэ аюултай ажил хийсэн хүмүүс­­­ийг холбогдох газраар нь шалгуулж үнэн зөвийг эцэслэн тогтоох­ын төлөө тэмцэх нь миний иргэний болоод улстөрчийн үүрэг юм.

-Одоо яригдаж байгаа 130 сая ам. доллар бол хоёр, гурван жил төлөөгүй хуримтлагдсан л татвар шүү дээ. Гэтэл үүнээс хавьгүй их татвар хураамж дарагдсан байж болзошгүй тухай сүүлийн үед яригдаж эхэллээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

Үүнээс өөр олон баримт цугларч байгаа. Ноцтой асуудлууд их бий. Ямар ч байсан хариуцсан салбарын сайд Д.Ганхуяг нь нууцын зэрэглэлтэй мэдээллүүд­ийг Оюутолгойтой зөвшилцөж байгаад тайлбарлана, тийм учраас тодорхой хугацаа өгөөч ээ гэж өнөөдөр албан бичиг ирүүлсэн болохоор энэ удаа хүндэтгэж үзэж байна Харин ирэх долоо хоногоос та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллүүд­ийг нэгд нэгэнгүй өгөх үүрэгтэй, түүнийгээ ч биелүүлнэ.

-Арбитрын шүүх­ээс ямар хариу хүлээж байгаа юм бол. Одоогоор танд өөр дуулгах ноцтой баримт, мэдээлэл байгаа юу?

Энэ асуудлын араас эхнээс нь явж байгаа хүний хувьд цуглуулсан ноцтой баримт, материал зөндөө бий. Оюутолгой төлсөн татвар, ашиг орлого, зарлагынхаа тухай өөрийн бүх л сайтад мэдээлж байгаа. Гэтэл монгол­ын тал энэ талаар мэдээлэл хийх­ийн тулд Рио-Тинтогоос зөвшөөрөл авч байгаа нь үнэхээр байж боломгүй доромжлол, гунигтай дүр зураг шүү дээ.

Би хэдийгээр ийм арчаагүй бүхн­ийг харж, өөрийн эрхгүй толгой гудайлгаж яваа ч гэсэн хэд хоног тэсч монголын талын эрх бүхий сайд дарга нарын тайлбарыг хүлээхээс өөр аргагүй.

-Оюутолгойгоос 70 жил татвар хурааж чадахгүй бол өөр бидэнд хүлээх, найдах ашиг орлого ер нь үлдсэн юм уу?

Монголчууд Оюутолгойгоос хүртэх гол ашиг нь татвар л байгаа юм шүү дээ. Татвараа бид авч чадахгүй нь тодорхой боллоо. Тэгж байтал ногдол ашиг хэзээ ч авч чадахгүй гэдэг нь улам л тодорхой болж байна. Энэ бодит, аймшигтай үнэнийг би ард түмэндээ яг байгаагаар нь үнэн зөв мэдээлэх үүрэгтэй. Ер нь монголын говьд булаатай байгаа тэр их алт эрдэнэс та биднийх биш, далайн цаадах гүрний хоол болох нь тодорхой болчихлоо.

Одоогоор Оюутолгойн зардал гэдэг нэртэй, хамгийн гол нь манай улстөр­ийн бүлэглэлүүдийн бараа бүтээгдэхүүнээ хэд дахин өндөр үнээр шахдаг бизнес л цэцэглэж байна. Хэн хэний эзэмшлийн компани Оюутолгойд бензин, хувцас хэрэглэл, хоол хүнс, тэр ч байтугай хэдэн арван жилд хүрэлцэх 00-ын цаас шахаж дэлхий даахгүй болтол баяжицгааж байгааг та бид бүгд л харж, мэдэж байгаа шүү дээ.

Би хэдийгээр ийм арчаагүй бүхн­ийг харж, өөрийн эрхгүй толгой гудайлгаж яваа ч...

Харин жинхэнэ баялгийн эзэд нь байх учиртай монголын ард түмэнд цэцэрлэг, сургууль, ажлын байр болж байгаа юм үнэндээ харагдахгүй шахам л байгаа. Энэ байдлыг, Оюутолгойд хэн хэний компани юу юу шахаж хэдэн арван тэрбумаар нь халааслаж суугааг дараа дараагийн удаа ил тод зарлана.

-Оюутолгойн ашиг орлого хасах үзүүлэлт­­­тэй гарч байгаа талаар гадны хөрөнг­­­ийн биржүүдэд мэдээлэл гарах болсон. Энэ нь анхны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байгаатай холбоотой юу?

Зардлаа байнга нэмэгдүүлж, ашиг орлогын баланс нь хасах үзүүлэлт­тэй гарч байгаа нь үнэн.