Сангийн сайд Ч.Улаан
2014.10.10

Ч.Улаан: Нууцын зэрэглэлээр танилцуулсан асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжгүй

Оюутолгойн үйл ажиллагааг хоёр жилийн туршид шалгасны эцэст татварын 24 байцаагчийн зүгээс зарим зөрчлийг илрүүлж улмаар 130 сая долларын татварын торгуулийг ногдуулжээ.

Үүнээс 100 сая долларыг нь бууруулах гэсэн ажлын хэсгийн саналыг УИХ гишүүн С.Ганбаатар эсэргүүцэж энэ талаар баримт шийдвэрийг нь үзэхийг хүссэн боловч улсын нууц гэсэн хариуг сонссон байна.

Сангийн сайд Ч.Улаан “Хуулийн дагуу маргаан таслах зөвлөлөөр орж хэлэлцдэг. Ингээд татвар оногдуулсан байцаагч татвар төлөх үйлдвэрлэгч хоёр хоорондоо нэгдсэн ойлголтод хүрч хүлээн зөвшөөрдөг. Аль татварын акт хүлээн зөвшөөрөгдөхгүй байхыг тэр гэхэв.

Гурав дөрвөн жилийн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалт. Баримт материал нь шаардлагын хэмжээнд бүрдээгүй. Энэ бүгдийг бүрдүүлж хуулийн хүрээнд хяналт хийнэ гэдэг бол цаг хугацаа нилээн шаардсан ажил. Тийм учраас энэ асуудлуудыг зөв ойлгох хэрэгтэй.

Шалгалт дуусаагүй нууцын зэрэглэлээр танилцуулсан асуудлыг нээлттэй хэлэлцэх бололцоо байгаагүй байх” гэлээ 

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү.