УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.10.15

С.Ганбаатар: Уул уурхайгаас болж манай валютын ханш огцом өсдөг

Монгол банкнаас гаргасан төлбөрийн тэнцлийн энэ оны найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсад 640.2 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна.

Энэ нь өмнөх үеийнхээс нэг тэрбум орчим доллараар буурсан үзүүлэлт юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Том бүтээн байгуулалт орж ирэхэд маш олон бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт явагддаг. Вок, ширээ хаалга, хоол хүнс гээд ихэнх нь манай гэрээ хийсэн улс төрчдийн компаниуд байдаг. Бас хятад Энэтхэгийн компаниуд бий. Тэд өөрсдөө монголын зах зээлээс валют худалдаж аваад Хятадаас бараа бүтээгдэхүүн оруулж ирэн нийлүүлэлтийг Оюутолгой буюу Уул уурхайн компанид нийлүүлдэг. Уул уурхайгаас болж манай валютын ханш огцом өсдөг” гэлээ.

Өнгөрсөн оны 10 сард хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Үүнээс хойш 10 сарын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт буурсан дүнтэй байна.

                                 -Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү