Л.Энх-Амгалан: Гадаадын хөрөнгө оруулагч нар итгэл алдарсан
“УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг” нэвтрүүлгийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцлоо.
- Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ? Та эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг юу гэж харж байна.
Эдийн засгийн зөв онош гэдэг утгаараа монгол улсад өнөөдөр нүүрлэж байгаа энэ бүх эдийн засгийн асуудлууд вальютийн ханшны хямрал руу орчихлоо гэдгийг Монгол банкны ерөнхийлөгч Золжаргал өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн байнгийн хороон дээр албан ёсоор мэдэгдлээ. Тэгэхээр вальютийн ханшны хямрал гэж юуг хэлж байна вэ?гэхээр эдийн засагт мөнгө дутагдаж байгааг хэлж байгаа юм.
Эдийн засагт мөнгө дутагдана гэдэг нь үндсэндээ монгол улсад шаардлагатай байгаа валют дутагдаж эхэлж байна гэсэн үг. Энэ юуг хэлж байна вэ? гэхээр манай экспортын орлого буурсан байна. Монгол улсын экспортын орлого гэж юу байдаг вэ?гэхээр Монгол улсын 100 долларын экспортын орлого хийлээ гэж үзэхэд 90 доллор нь уул уурхайн салбараас орж ирдэг. Уул уурхайн салбарын экспорт өнгөрсөн хоёр жил огцом муудсан.
Энэ нь мэдээж гадаад дотоод шалтгаантай. Гэхдээ манай экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн гол зах зээлүүд дээр өрсөлдөх чадвараа алдсан байгаа. Яагаад гэхээр манай Монгол улс өнөөдөр хүртэл энэ уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ хамгийн бага зардлаар гаргах, тээврийн асуудлаа шийдэж чадаагүйгээс болоод өнөөдөр манай уул уурхайн бүтээгдэхүүнүүд өрсөлдөх чадваргүй болох нөхцөл байдал, эрсдэлүүд үүссэн байна.
Гадаадын хөрөнгө оруулалтууд сүүлийн хоёр жил нилээн багассан.
Үүн дээр УИХ цаг алдалгүй арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалтууд сүүлийн хоёр жил нилээн багассан. Энэ нь монгол улсад хөрөнгө оруулж байсан гадаадын хөрөнгө оруулагч нар их итгэл алдарсан байна. Яагаад гэвэл сүүлийн үндсэндээ гурав, дөрвөн жил бол засгаас явуулж байгаа бодлого өнгөрсөн УИХ болон энэ УИХ дээр хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах тал дээр олигтой бодлогууд авагдаж, хэрэгжиж чадсангүй.
Өмнөх УИХ-аар батлагдсан гадаадын хөрөнгө оруулагчдыг стратегийн салбарт хязгаарлах тэр хуулиуд бол Монгол улсад хөрөнгө оруулах гэж байсан гадаадын хөрөнгө оруулагч нарт буруу дохио болж очсон байгаа. Ер нь монголчууд цаашдаа энэ гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэж амьдрах биш илүү дотоод луугаа дотоодынхоо хөрөнгө оруулагчдыг дэмжих юм байна гэсэн буруу мессэж очсон учраас бол эргээд манай хөрөнгө оруулалтын орчин муудсан гэж хэлж болно. Одоо үндсэндээ манай засгийн газар чинь бараг гурван төсөвтэй болсон гэж ярьж байгаа.
Нэгдүгээрт, улсын төсөв, хоёрдугаарт, Чингис бонд, Самурай бондын эх үүсвэр, гуравдугаарт, Монгол банк засгийн газрын хамтарч хэрэгжүүлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа энэ санхүүжилт юм. Ер нь хөгжиж байгаа улсуудын жишиг нэг л төсөвтэй байдаг. Ер нь компани гэхэд нэг баланстай байдаг. Хоёр баланстай компани одоо ховор. Тийм учраас улс засгийн газар бол нэг баланстай нэг төсөвтэй байх ёстой гэсэн энэ чиглэл рүү өрийн удирдлагын тухай хууль Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр цаашдаа өөрчлөлтүүд оруулъя, төсвийн сахилга батыг сайжруулъя гэсэн асуудлууд яригдаж байгаа. Энэ хүрээнд мөнгөний бодлого, төсвийн бодлого эргэж яригдана. Төсвийн бодлого дээр УИХ дахь МАН-ын бүлэг хэд хэдэн ажил хэргийн саналуудыг тавьсан. Энд одоогийн байгаа төсөв бүрэлдэхүүн бол маш их зардалтай, их төсөв өндөртэй урсгал зардалтай ийм бүтэц зохион байгуулалттай ажиллаж байна.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс....