М.Энхболд: Одоогийн оруулж ирсэн бүтцээс цомхон чадварлаг бүтцийг УИХ батлах ёстой
-Танай бүлэг хуралдаад Засгийн газрын бүтцийн тал дээр ямар байр суурьт хүрэв?
Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтэцтэй танилцлаа. УИх дахь намын бүлгүүд ч гэсэн энэ асуудал дээр хуралдаж байр сууриа нэгтгэсэн байх. Манай бүлгийн хувьд нэмж тодруулах зүйлс байсан тул 14 цагт хуралдсан бүлгийн хуралдаан дээрээ Ерөнхий сайдыг урьсан. Харамсалтай нь Ерөнхий сайд маань ирсэнгүй. Ажлынх нь боломж таарсангүй юу, ямартаа ч ирсэнгүй. Тиймээс бүлэг эцсийн шийдвэрээ гаргаж чадсангүй.
-МАН-ын бүлэг урьдчилсан байдлаар ярьсан байх. Бүлэг ямар байр суурьт одоогоор хүрээд байгаа вэ. 16 яамыг 13 болгож цөөлөхөөр Засгийн газраас оруулж ирлээ?
-Яамдын тоо тийм чухал биш. Хамгийн гол нь яамдын уялдаа байх ёстой. Ямар ямар салбарууд аль яаман дээр нэгдэх ёстой, эрхлэх асуудлынхаа хүрээнд ямар асуудлуудыг авч үзэх хэрэгтэй вэ гэдэг дээр бүлэг урьдчилсан байдлаар ярьж байна. Одоогийн оруулж ирсэн бүтцээс цомхон чадварлаг бүтцийг УИХ батлах ёстой гэж бодож байна.