Хан-Уул дүүргийн соёлын ордны “бага танхим” дахин сэргэлээ
Хан-Уул дүүргийн Соёлын ордон нь Монголын анхны соёл урлагийн томоохон байгууллагын нэг болон, 1936 онд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Ажилчны клуб нэрээр нээгдэж, Ажилчны соёлын ордон болон өргөжиж, өдгөө Хан-Уул дүүргийн Соёлын ордон нэртэйгээр амжилттай ажиллаж буй буурал түүхт ордон юм.
Хан-Уул дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн Соёл спорт аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлийн дэмжлэгтэйгээр тус яамны санхүүжилтээр Хан-Уул дүүргийн Соёлын ордны "Бага танхим"-ыг бүрэн засварлаж, мөн сантехникийн шинэчлэл хийхэд 270 гаруй сая төгрөг зарцуулжээ. Хан-Уул дүүргийн Соёлын ордны "Бага танхим"- ын нээлтэнд УИХ, Засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, УИХ- ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдын бие төлөөлөгч Н.Отгонбаяр, Соёлын ордны захирал Б.Минжүүр болон дүүргийн иргэд оролцлоо.
Ёслолын ажиллагааг нээж, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл "Энэ зааланд өнөө бидний болоод дүүргийн ахмад уран бүтээлчид дуулж бүжиглэж, Монголын соёл урлагийг хөгжүүлж байсан юм. Гэвч 1996 оноос хойш ашиглагдахаа больж, харанхуй өрөө болж хувираад байлаа.
Ахмад уран бүтээлчид мөн эндээс төрсөн алдартнуудынхаа дурсгалд зориулан цаашдаа дуу хуур цангинаж байг гээд ССАЖЯ болон Хан-Уул дүүргийн- дэмжлэгтэйгээр зураг төслийн дагуу санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ ажлыг хийж гүйцэтгэсэн бүх байгууллага хүмүүст баярласан талархсанаа илэрхийлье.
Мөн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг энэ танхимд өнгөрсөн. Би хүүхэд байхдаа энд кино үздэг байсан. Энэхүү танхимыг минь засварлаж, шинэчилж өгсөн ССАЖЯ-нд баярлалаа гэдгээ иргэдийнхээ өмнөөс хэлье" гэлээ.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг "2008 онд дүүргийнхээ иргэдийн дэмжлэгтэйгээр бид сонгуульд ялсан. Мөрийн хөтөлбөрөө хараад эзэнгүйдэн Соёлын төвийнхөө удирдлагыг солиод, хувьчлалыг нь буцааж, Минжүүр гэдэг хүнийг даргаар тавиад нэгэн зүйлийг тохиоч байлаа. Соёлын төвийг соёлын төв шиг авч явах олон авъяаслаг хүүхэд төрүүлж нээн илрүүлж, соёлын үрийг тариарай гэж хэлсэн” гэв.