Иргэний танхим
2014.06.12
Хан-Уул дүүргийн "Иргэний танхим" иргэдэд үйлчлэх төв байранд шилжлээ
Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхим 2010 оны 11 сард нээлтээ хийж олон нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргах, төрийн бодлого боловсруулахад иргэн бүрийн оролцоог бий болгох, улмаар иргэн төвтэй төрийн тогтолцоонд шилжих, нийгмийн хариуцлага, хяналт, ил тод нээлттэй байдлыг хангах зорилготойгоор байгуулагдсан.
Өнгөрсөн хугацаанд тус 80 гаруй төрлийн хэлэлцүүлэг, 120 гаруй төрлийн сургалт семинар, 50 гаруй төрлийн уулзалт зөвлөгөөн, 20 гаруй удаагийн хэвлэлийн бага хурал зохион байгуулж нийт давхардсан тоогоор 3000 гаруй иргэнд үйлчилсэн байна.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2014 онд 16 хороо бүрт Иргэний танхим байгуулж ажиллах зорилтын хүрээнд анхны Иргэний танхимыг хороондоо шилжүүлэн төв Иргэний танхим нь дүүргийн шинэ цогцолбор болох "Иргэдэд үйлчлэх төв байр"-нд шилжин байрлалаа.