УИХ-ын гишүүн өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа
2014.10.01

Р.Бурмаа: Хуулийн этгээдээс хандив авахыг больё

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд МУ-ын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, улс төрийн намын тухай хууль, улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг оруулсан.

Улс төрийн намууд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа "Орон нутагт бүхэл бүтэн аймгийг тойроод ажиллах хэцүү байдаг. Хэрэв аймгийг хоёр хуваасан байх юм бол хүнд хүрэх сонгогчтойгоо уулзахад дөхөм болно. Сонгогдсоныхоо дараа орон нутагт хүрч ажиллах нь илүү дөхөм болно.

Бас нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж байгаа нь өөрөө зөрчлийг агуулж байна.  Дотооддоо нэг нам болж нэг мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн ажиллахын оронд өөр хоорондоо өрсөлдөөнийг бий болгож байгаа нь зохисгүй байна гэдэг ийм үүднээс нэг мандаттай байх нь зүйтэй гэдэг саналд дийлэнх нь нэгдэж байна.

Сонгуулийн хандив авах дээр бас нилээн хязгаарлалтыг тавьж өгье. Хуулийн этгээдээс хандив авахыг больё.  Иргэд байгууллагаас өгч буй хандивыг ил тод байлгах гэсэн зохицуулалтуудыг нилээн сайн оруулж ирж байгаа” гэлээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү