Я.Содбаатар: Тэтгэврийн олон давхраат тогтолцоонд шилжих ёстой
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.10.01

Я.Содбаатар: Тэтгэврийн олон давхраат тогтолцоонд шилжих ёстой

УИХ-ын гишүүн Я.Содбаатар тэтгэвэр, тэтгэмжийн талаарх хууль, тогтоомжийг шинэчлэхээр ажиллаж буй ажлын хэсгийг ахалж буй. Түүнээс цөөн асуултанд хариулт авлаа.

-Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн талаарх эрх зүйн зохицуулалтад ямар өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа вэ?

Юуны өмнө цалин, тэтгэвэр тэтгэмжийг жил тутам өмнөх оных нь инфляцийн түвшин буюу бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан шууд нэмдэг байхаар төсөлд тусгаад байна. Ер нь тэтгэвэр тэтгэмжийн талаар сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон шинэчлэлт хийгдсэн. 2012 оны сонгууль хүртэл жил болгон 10-50 хувиар нэмж байсан.

Бид 1990-ээд оноос төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж амьжиргааны өртгийн өсөлтөөс хамаагүй хаягдуулаад, алдчихсан байсан. Хөдөлмөрийн хөлсний үнэлэмж, тооцож тогтоох аргачлал, улс орны эдийн засгийн нөхцөл байдал гэх мэт олон зүйлээс шалтгаалаад 2000 он хүртэл энэ асуудал маш их хоцрогдолтой явж ирсэн.

-Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн талаарх эрх зүйн зохицуулалтад ямар өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа вэ?

Юуны өмнө цалин, тэтгэвэр тэтгэмжийг жил тутам өмнөх оных нь инфляцийн түвшин буюу бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан шууд нэмдэг байхаар төсөлд тусгаад байна. Ер нь тэтгэвэр тэтгэмжийн талаар сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон шинэчлэлт хийгдсэн.

2012 оны сонгууль хүртэл жил болгон 10-50 хувиар нэмж байсан. Бид 1990-ээд оноос төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж амьжиргааны өртгийн өсөлтөөс хамаагүй хаягдуулаад, алдчихсан байсан.

Хөдөлмөрийн хөлсний үнэлэмж, тооцож тогтоох аргачлал, улс орны эдийн засгийн нөхцөл байдал гэх мэт олон зүйлээс шалтгаалаад 2000 он хүртэл энэ асуудал маш их хоцрогдолтой явж ирсэн.

2000 оноос хойш нэлээд эрчимтэй, жил болгон нэмсээр байгаад амьжиргааны өртөгтэй харьцуулж үзвэл боломжийн хэмжээнд ойртуулсан. Харамсалтай нь 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээс хойш цалин тэтгэврийг дахиад нэмэхгүй бүтэн 18 сар болгочихлоо. Тэгээд сая 2014 оны эхээр л багахан хувиар нэмлээ шүү дээ. Энэ хугацааны инфляци өсөөд цалин, тэтгэврийн чадамжийг дахиад алдагдуулчихсан.

-Инфляцитай уяад автоматаар нэмэгддэг болчихоор өнөө инфляци чинь буухгүй, улам өсөөд яваад байх юм биш үү?

Бид судалгаа харж байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихдөг, тэгэхээр нэг төгрөгөөр ч нэмж болохгүй гэсэн хаанаас гарсан юм нэг алдарт үг гарч, түүнийг Ерөнхий сайд хэлээд, ард түмний тархийг компаничилж их сайн угаалаа л даа.

Үүнд нь манай намын бүлэг бас тархиа угаалгаад, 2013 оны төсөв хэлэлцэх үед, 2012 ны намар “за яахав, үнэхээр ч тийм юм болов уу” гээд орхисон. Тухайн үед манай нам бүлэг байхгүй, байнгын хороонд гишүүнчлэлгүй, оролцоо хангалтгүй байсан. Гэтэл үнэхээр цалин тэтгэвэр нэмэхгүй болохоор юмны үнэ үнэ өдөхгүй байна уу гэхээр харин ч илүү өсч байгаа юм.

Тэгэхээр нь цалин, тэтгэврийн нэмэгдэл инфляцитай ямар хамааралтай байна вэ гээд харахаар тийм ч гүнзгий уялдаа холбоо байхгүй байх юм. Зарим нэг мессежээс хамаарсан үнийн өсөлт тодорхой нэрийн бараа бүтээгдэхүүн дээр үгүйсгэхгүй. Гэхдээ пропорциональ хаамааралтай байна гэсэн динамик харагдахгүй байгаа ч цалин, тэтгэврийг нэмэхгүй сая хоёр жил орчим инфляци 15 хувьтай гарлаа.

-Тэтгэврийн тогтолцооны асуудал байнга яригддаг шүү дээ...

Манай ажлын хэсгийн авч үзсэн бас нэг асуудал бол наадах чинь. Сүүлийн 10-аад жил хуримтлалын зарчим руу явж байна. Юун дээр алдсан  бэ гэхээр, бидний шимтгэлээрээ төлдөг мөнгө төсөв рүү орчихдог, түүнийг төсвөөс өгөхгүй, эсвэл дутуу өгдөг,  нэг бол эргүүлж аваад  ашиглачихдгаас болоод одоо тэнд маш том өр үүсчихсэн явж байгаа.

Засгийн газруудын хариуцлагүйгээс болсон хэрэг л дээ. 1960 оноос хойш төрсөн хүмүүс одоо тэтгэвэртээ гарч эхлэх гэж байна, гэтэл нэрийн данснаасаа тэтгэврээ авъя гэхэд дансанд нь мөнгө байхгүй. Тэгэхээр тогтолцоогоо шинэчлэхгүй бол цааш цаашдаа эдийн засагт томоохон дарамт болохоор байгаа. Энэ чиглэлээр яамнаас тодорхой санал оруулж ирсэн.

Ер нь бидний нэг зайлшгүй шийдэх ёстой асуудал бол тэтгэврийн олон давхраат тогтолцоо. 
-Засгийн газар яг ямар санал оруулж ирэв?

Тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлье, жил болгон хуримтлалын сан руу өгөх ёстой мөнгийг бий болгоё, тэнд хуримтлагдаж байгаа мөнгөний эргэлт, зөв байршуулах, зөв өсгөх асуудлыг шийдвэрлэе, нөгөө талдаа баялгийн сан, хүний хөгжил сантайгаа уялдуулъя гэсэн тэтгэврийн талаар баримтлах цогц бодлогын баримт бичиг орж ирж байгаа.

Одоо намрын чуулганаар хэлэлцэх байх. Ер нь бидний нэг зайлшгүй шийдэх ёстой асуудал бол тэтгэврийн олон давхраат тогтолцоо. Үүнийг энэ парламент зориглоод хийчихмээр байгаа юм. Энэ нь юу вэ гэхээр, монгол хүн энэ эх оронд, энэ газар шороон дээр төрснийхөө хувьд, Монгол улсын иргэнийхээ хувьд авдаг суурь тэтгэвэртэй байя гэж байгаа юм.

Үүнийг залуу зандан насандаа ямар ч ажил төрөл хийж байсан гэсэн, ажил хийж үзээгүй байсан ч хамаагүй тодорхой насанд хүрэхээрээ авдаг байя. Дээр нь ид ажиллаж. их цалин авч байхдаа тодорхой хэмжээний мөнгө хийж, хуримтлуулж байдаг хувийн тэтгэврийн сантай болъё.

Дараагийнх нь хүнд, хортой нөхцөлд, эсвэл илүү цагаар ажилласан ч юм уу, тухайн хүний ажил, мэргэжлийн онцлогтой уялдсан нэмэлт тэтгэвэр. Дээрээс нь нэмээд баялгийн сангаасаа тодорхой хувийг тэтгэвэрт гарахаараа авдаг байх ийм тогтолцоо руу яаралтай ормоор байгаа юм.

-Засгийн газар тэтгэврийн насыг хойшлуулах санал оруулж ирсэн гэлээ. Ингэх шаардлага үнэхээр байгаа юу?

Иргэд, сонгогчидтой ] уулзаад явж байхад хот, хөдөөгөөр хоёр янзын санал хэлдэг юм. Малчдын хувьд байнгын ажилтай, хагас бүтэн сайнд амарна гэх мэт асуудал байхгүй. Нийгмийн даалгалаа төлдөг боловч ашиглаж чадахгүй байх явдал их байна. Тиймээс тэтгэврийн насаа урагшлуулах сонирхолтой. Тэгэхээр мал аж ахуй дээр ажиллаж байгаа хүмүүсийн ажилласан жилийг тооцох аргачлалыг өөрчилж, нэг жилийг нь 1,5 жилээр тооцох төсөл боловсруулж өргөн барьсан.

Харин хотынхон болохоор хойшлуулах саналтай байдаг. Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас гэдэг хөдөлмөрийн чадварын хувьд тийм ч больчихоогүй, дээрээс нь орчин үед хүмүүсийн амьдрах хэвшил өөрчлөгдсөн. Нэг үгээр хэлбэл, ихээхэн арчаатай болж. Тиймээс хойшлуулж өгөөч гэдэг. Гэхдээ энэ асуудлыг хэн нэгний хэлснээр шийдэхгүй л дээ.

Хүн амын дундаж наслалттай уялдуулах ёстой. Судалгаанаас үзэхэд, 2000 оноос хойш монгол хүний дундаж наслалт бараг 5.0 хувиар нэмэгдсэн. Тиймээс хойшлуулахад болохгүй юмгүй. Гэхдээ ажлын онцлог, хүнд хортой нөхцөл зэргийг харгалзах учиртай.

-Настнуудын маань хувьд сэтгэлзүйн хямрал нэлээд хүндхэн асуудал болдог шиг байгаа юм?

Тэгэлгүй яахав, хамгийн наад зах нь хамт олны. нийгмийн дотор холилдож бужигнаад 30-40 жил явж байсан хүн тэтгэвэрт гарахаараа нэг л өдөр хэн ч үгүй болдог. Цаашлаад хань ижлээ алдаад эхэлнэ.

Энэ бүхнээс болоод сэтгэл санааны хүндхэн асуудалд орж, тэрнээсээ шалтгаалаад маш хурдан хөгширдөг гэсэн судалгаа байдаг. Өнөөдөр манай төрд ахмадын талаар баримтлах бодлого гэж байхгүй. Манай намын бүлэг энэ талаар хэд хэдэн хэлэлцүүлэг хийж, ахмадын байгууллагуудын саналыг авч, бодлогын баримт бичгийн төсөл гаргачихсан байгаа.

Үүгээрээ бид ахмадын төвүүд, олон улсын жишгийн асрамж, сувиллын газруудыг байгуулах, ахмадын хүрээллийг бий болгох талаар тодорхой саналууд дэвшүүлсэн. Сая би БНСУ-д ахмадын асрамжийн газартай танилцлаа. Бараг л 4-5 одтой зочид буудал шиг юм байна. Хуримтлалаар нь ч юм уу, хүүхэд шуухад нь тэнд данс нээгээд өгчихсөн.

Сая би БНСУ-д ахмадын асрамжийн газартай танилцлаа. Бараг л 4-5 одтой зочид буудал шиг юм байна. 

Тэнд нь спорт, чийрэгжүүлэлтийн танхимууд, жижгэвтэр хавдрын эмнэлэг хүртэл байна. Гольфийн талбай ч байна. Хамгийн гол нь нэг үеийнхэн цуглаад, зовлон жаргалаа хуваалцаад, нэг . хүрээлэл үүсгэн, халуун дотно аж төрж байгаа нь чухал байна. Ер нь ахмадуудын хувьд насжилтаас шалтгаалсан өвчлөлүүд маш их байдаг.

Тэгэхээр эмчилгээ сувилгаа, асрамж үйлчилгээг бодлоготойгоор олон улсын жишгийн дагуу бий болгох ёстой юм. Бас нэг чухал зүйл бол ахмад настны мэдлэг боловсрол, туршлагыг яаж ашиглах вэ, улс орны бүтээн байгуулалт, нийгмийн амьдралд ахмадуудыг яаж оруулах вэ гэдэг асуудал.

Тэнд бас том капитал байгаа юм. Манайх шиг хүн ам цөөтэй, мэргэшсэн боловсон хүчин багатай улсын хувьд мэргэшсэн боловсон хүчнийхээ нөөцийг бүрэн ашиглах явдал юм.

-Хэрхэн ашиглах талаар санал, санаачилга байна уу?

Ахмадын Үндэсний зөвлөхүүдийн сүлжээг бий болгох ёстой. Нэг сайн инженер тэтгэвэрт гарлаа гэхэд үндэсний сүлжээнд элсээд хувийн хэвшлийн компаниудад зөвлөхөөр ажиллана. Цалингийнх нь 50 хувийг компаниуд, 50 хувийг төр өгдөг байх юм. Тэтгэврээ авдгаараа авна. 1990-ээд оноос хойш манай хувийн компаниудад ийм мэргэжлийн хүмүүс маш дутагдалтай болсон.

Компаниудад мөнгө нь байдаг боловч ажиллаж байгаа хүмүүс нь дандаа туршлагагүй, мэргэжлийн бус хүмүүс байдаг. Хувийн байгууллагуудад ч хэрэгтэй. Настнууд маань үндэсний сүлжээндээ бүртгүүлээд улсаас ч дэмжлэгээ аваад, хувийн хэвшилдээ ч туслаад явна гэсэн үг. Ийм туршлага Герман, Япон гээд олон оронд бий. Манайд ч бас Германы тэтгэвэрт гарсан мэргэжилтнүүд ирж тусалж. дэмжиж байсан.

Үндэсний сүлжээг улсын хэмжээнд бий болгож чадвад ахмад настныг эргэж нийгмийн амьдралд татан оруулах, тэдний боломжийг ашиглах үүд хаалга нээнэ гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр тэдний.орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Мөн Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулж, ажлын хөлсийг цаг тооцдог болгох төсөл бэлдсэн. Энэ нь ахмадууд, залуучуудад маш хэрэгтэй.

Энэ мэтчилэн багцаар нь 10-аад хууль оруулж байгаа. Заримыг нь манай ажлын хэсэг, заримыг нь Засгийн газраас өргөн барж байна.