МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.07.24

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай

Өрсөлдөх чадварын дээшлүүлэх асуудалд улс орнууд онцгой анхаарал хандуулдаг.

Зөвхөн ажлын байрны тоог нэмэгдүүлээд зогсохгүй, хөдөлмөрийн үнэлгээ сайтай ажлын байр бий болгох хэрэгтэй гэж МҮЭ-ийн байгууллагууд үзэж байна.

Хийсэн ажилдаа тохирсон цалин авах шударга зарчим  үүний зохистой хөдөлмөр эрхлэлт ба зохистой цалин хөлс гэж албаныхан нэрлэдэг.

Өнөөдөр монгол хүний хөдөлмөрийг зохистой үнэлэх шударга хөдөлмөрийн үнэлгээний тогтолцоо алдагдсан гэж үздэг. Хамгийн гол цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байна гэж гомдоллохоос илүү хөдөлмөрийг шударгаар үнэлэхгүй байна гэсэн гомдол МҮЭ ирдэг тухай хэлж байсан юм.

Зарим судлаач үүнийг харуулж байна МҮЭ-ийн хорооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хөдөлмөрийн хөлсний үзүүлэлтээрээ 72 орны хэмжээнд олон улсын хөдөлмөрийн байгууллагаас явуулсан судалгааны үр дүнд сүүлээсээ долоод орж байна гэсэн судалгаа гаргасан байна.

Энэ асуудал бол монгол улсын хэмжээнд цалингийн тогтолцоог боловсронгуй болгох тэр дундаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байгааг нэмэгдүүлэх шаардлага байгааг харуулж байна гэлээ. МҮЭ ОХУ-ын буриад улсын үйлдвэрчний эвлэлтэй хамтарч ажиллаж  байна.

Зохистой хөдөлмөр зохист цалин хөлсний талаар нийгмийн түншлэлийн талаар туршлага судалж үйлдвэрчний эвлэлийн талаар хамтарч ажиллахаар онол практикийн бага хурал зохион байгуулж байна.