Ахмад настангуудаар тоглохыг цээрлэе
Дарханы ахмадуудаас авсан судалгааг МАЧХ-нд гардуулан ѳглѳѳ
2014.08.22

Ахмад настангуудаар тоглохыг цээрлэе

Монголын ахмадуудын амьдрах орчин, ахмад настны нийгмийн нэр хүнд, тэдний тэтгэвэр тэтгэмж, тэтгэвэрийн зээлийн хүү, шагнал урамшуулал, эрүүл мэнд гэх мэт олон асуудал олон жил орхигдсон хүндхэн байгаа.

Энэ бүхнийг шинчлэх үүрэг хүлээж Монголын Ахмадын Чѳлѳѳт Холбоо жил гаран ажиллахдаа ахмадуудыг хэт улс тѳржүүлж, ангийн ялгаатай хандаж 20 гаран жил болгосон, улсын тѳсвѳѳс тогтмол санхүүжиж байсан Монголын Ахмадын Холбоонд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна.

Дээрхи алдааг амь бѳхтэй хадгалж байгаа Дархан, Хѳвсгѳл, Завхан, Говь-Алтай, Ѳвѳрхангай аймгуудын засаг дарга нарт ахмадуудаас хариуцлага нэхэх ѳдѳр байгааг анхааруулж байна.

Тухайлбал Дархан аймгийн 7000 ахмадын 3600-гийн гэрээр орж нүүр тулан уулзахад дээрхи байдал батлагдаж байна.