2014.09.30

Д.Сумъяабазар: Цаашдаа илүү их ажлыг хийхэд хамтын хүч хэрэгтэй

Сонгинохайрхан дүүрэгт нийт зуу гаруй сургууль цэцэрлэгт дөрвөн мянга гаруй багш нар ажиллаж ирээдүйн хөгжлийг таталцах бяцхан иргэдээ сурган хүмүүжүүлж байна.

Багш нарын барыг 10 сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг болсонтой холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтэс, дүүргийн ЗДТГ-тай хамтран нийт багш сурган хүмүүжүүлэгч нарынхаа баярыг тэмдэглэж байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “2013-2014 оны хичээлийн жилд хүүхэд сурагчдын дунд нийлээдгүй ажлыг хийсэн. Монгол хэлээ дээдлэе гэдэг сарын аян явуулсан, Англи хэлний олимпиадыг дүүргийн хэмжээнд явуулж, түүнээс шалгарсан арван хүүхдийг Сингапур улсад суралцуулахаар урамшуулсан байгаа.

Мөн математикийн мэргэшүүлсэн чиглэлээр гавьяат багшийн удирдлаганд 10 гаруй хүүхдийг сургасан. Цаашдаа илүү их ажлыг хийхэд төр засгийн зүгээс дүүргийн удирдлагуудаас хамтын хүч хэрэгтэй байна гэдгийг хэлмээр байна”.

Баярын үеэр ажил үйлсээрээ тэргүүлсэн багш нарыг Засаг даргын нэрэмжит шагналаар шагнасан.