Хүлээлт үүсгэсэн " Дисковер Монголиа 2014"
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.09.24

Хүлээлт үүсгэсэн " Дисковер Монголиа 2014"

Уул уурхайн салбарын хөрөн­гө оруулагчдын “Дисковер Мон­голиа” чуулга уулзалт өчигдөр Мон­голын Хүүхдийн ордонд эхэллээ.

Энэ­хүү арга хэмжээ уг нь анх зо­хион байгуулагдсанаасаа хойш цар хүрээ нь жил бүр өргөжин тэлж, Зүүн Азийн уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын хамгийн том арга хэмжээ гэж тоо­цогдож байсан үе бий. 

Гэвч 2012 оноос хойш оролцогчдын тоо буурсаар ирсэн юм. Энэ нь уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчин огцом өөрчлөгдсөнтөй холбоотой байсан. Энэ удаа ч оролцогчид цөөн байлаа. Гэхдээ агуулгын хувьд өөр.

Монгол Улс өнгөрсөн жилийн хугацаанд Хө­рөнгө оруулалтын тухай хууль, Уул уурхайн салбарт төрөөс ба­римтлах бодлого, Ашигт малт­малын тухай хууль гэсэн гурван гол баримт бичгийг шинээр бо­ловс­руулж, өөрчлөлт оруулсан бө­­гөөд энэ талын танилцуулгыг чуул­ганы эхэнд Уул уурхайн сайд хангалттай хийж өгсөн юм. 

Тий­мээс энэ удаагийн чуулга уулзалт орол­цогч цөөтэй, ач холбогдол ба­гатай байх сүүлчийн уулзалт бол­но гэж найдаж байгаагаа зохион бай­гуулагчид онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, бид өөрсдөөс шалт­гаалах бүх зүйлийг хийсэн гэд­гээ хөрөнгө оруулагчдад та­нил­цуулсан учир одоо хүлээх л үл­дэж байна. 

Anglo American Монголын уул уурхайд хүч үзнэ

Гадаадын хөрөнгө оруулалт ид хүчээ авч байсан 2010, 2011 онд чуулганд оролцогчдыг “барууны” гэгдэх орны аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг байлаа. Харин энэ жил “шар толгойтой” нөхдүүд харь­цангуй цөөрч, Азийн тэр дундаа Хя­тадын төлөөлөгчид ихэссэн нь чуулганы нэгэн онцлог байлаа. Хэдийгээр танилцуулга хийж байгаа компанийн ихэнх нь до­тоодынх байсан ч Монголын зах зээлийг сонирхсон, ирээдүйтэй гэж үзсэн гадны аж ахуйн нэг­жүүд ч цөөнгүй ирсэн байлаа.

Тэд­ний дундаас дэлхийн хэм­жээний том компани “Англо Аме­ри­кан”-ы нэрийг олж хараад ихэд олзуурхлаа. Тус компани “Дисковер Монголиа” чуулга уулзалтад өнгөрсөн жилээс орж эхэлсэн бөгөөд хоёр дахь жилдээ алтан ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм байна. 

Бид “Англо Американ” компанийн Монгол дахь Ерөнхийлөгч бөгөөд суурин төлөөлөгч Грэм Хэнкокоос цөөн асуултад хариулт авсан юм. 

-Уул уурхайн салбарт нэр­тэй дэлхийн хэмжээний том ком­панийг “Дисковер Монго­лиа”-д ороцогчдын дунд олж харсандаа баяртай байна. Эн­дээс “Англо Американ” Мон­голын уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэх юм бай­на гэж ойлгож болох уу? 


-Монгол бол эрдэс баялгийн хос­гүй нөөц баялагтай, үйл ажил­лагаа

“Англо Американ” компанийн Монгол дахь Ерөнхийлөгч бөгөөд суурин төлөөлөгч Грэм Хэнкок

эрхлэх бололцоотой га­зар. Тиймээс манай компани Мон­голд төлөөлөгчийн газраа нээ­сэн. Одоогоор хайгуул болон ол­бор­лолтын ямар нэг тусгай зөв­шөөрөл эзэмшээгүй, тодорхой үйл ажиллагаа явуулаагүй байна. Гэх­дээ сая хориг тавигдсанаар үйл ажиллагаагаа эрчимжүүлэх бо­лолцоо нээгдлээ.


- “Дисковер Монголиа” чуул­га уулзалтад хоёр дахь жилдээ оролцож байгаа юм байна. Энэ удаагийн чуулга уулзалтыг гад­ны хөрөнгө оруулагчийн үүд­нээс ямар болж байна гэж дүгнэж байна вэ?    

-Тун дажгүй. Зохион байгуулаг­чид урьдын адил сайн зохион бай­гуулсан, оролцогчдын сэтгэл хан­галуун байна.


-Монгол Улс Ашигт малт­ма­лын тухай хуульд өөрчлөлт оруул­сан. Энэ талаар ямар бо­долтой байна вэ?


-Хөрөнгө оруулагчдад илүү ашиг­тай олон өөрчлөлт орсон гэж бо­дож байна. Ялангуяа хайгуу­лын тусгай зөвшөөрөл эзэмших хуга­цааг 9-12 жил болгож сунгасан ч чу­хал боллоо.  

Эрх баригчид хөрөнгө оруулагчдад тайлан тавилаа
  
ЗБХ-ны дарга П.Очирбат чуул­га­ныг нээсний дараа Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдэс баялгийн эрх­­зүйн орчны шинэтгэл” сэд­вээр илтгэл тавьсан. Хөгжингүй ор­нуу­дын туршлагаас харахад, эхлээд тухайн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ гаргаж, дараа нь гарах хуулиудыг бод­логын баримт бичгийнхээ агуул­гад захируулан баталдаг. 

Харин Мон­гол Улс Ашигт малтмалын тухай хуулийг анх 1994 онд баталж, түүнээс хойш хэд, хэдэн удаа өөрчилсөн ч хуулийн гол чиглүүлэгч, луужин нь болох учир­тай Бодлогын баримт бич­гээ батлаагүй байсан юм.

Тиймээс шинэ хуулийн үр дүн харагдтал тодорхой ху­гацаа шаардлагатай

Энэ дутагд­лыг УИХ өнгөрсөн жил залруулсан. Уул уурхайн салбарт Монголын төрөөс баримтлах бодлогын баримт бичигт гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд туйлын чухал “Төр, аж ахуйн нэгж нээлттэй ил тод, хариуцлагатай байх,

ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд төрийн оролцоог зохистой төвшинд байлгах, төрөөс хөрөнгө оруулагчдад ижил тэнцүү нөхцөл олгож, өмчийн хэлбэрээр ялгаварлахгүй байх, хөрөнгө оруу­лагч нь хууль дээдлэх, харилцан ашиг­тай ажиллах, компанийн сайн засаглалыг дэмжих, эрх зүй тат­варын орчны талаар аливаа шийдвэр гаргахдаа оролцогч талуудын эрх ашгийг хохироохгүй байх гэх зэрэг зарчмуудыг суулгаж өгсөн. 

Цаашид гарах хуулиуд энэ бодлогын дагуу гарах учир хөрөнгө оруулагчид одоо айлт­гүй. Гэхдээ тэдний санааг зо­воож байгаа асуудал бас байна. Тэр нь “Дахиад өөрчлөгдчих юм биш байгаа” гэсэн болгоомжлол. Хө­рөнгө оруулагчдад түргэн хугацаанд их ашиг олох гэхээсээ илүү удаан хугацаанд бага ч ха­маагүй тогтвортой ашиг олж байх хууль эрхзүйн орчин хамгаас чу­хал байдаг байна. 



Энэ утгаараа, Мон­гол Улс шинэ хуулиудаараа хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан нь сайн хэрэг боловч хууль эрхзүйн орчин өөрчлөгдсөн нь өөрөө хасах тэмдэг болж байгаа аж. Тиймээс шинэ хуулийн үр дүн харагдтал тодорхой ху­гацаа шаардлагатай гэж албаны эх сурвалж хэлж байв.  

Б.Батхүү: Хууль өөрчлөөд хөрөнгө оруулалт шууд нэмэгдэнэ гэж үгүй

Уул уухайн яамны Бодлогын хэ­рэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс энэ талаар тодруулахад “Салбарын эрхзүйн орчинг шинэчилж сайжрууллаа гээд хөрөнгө оруулагчид шууд ороод ирнэ гэж үгүй. Эхний хө­рөнгө оруулалт орж ирж бо­лох юм, дараагийн ээлжийн уур­хай байгуулах асуудал бол хэ­цүү. Жонш, нүүрс зэрэг ашигт малт­малын хувьд дэлхийн зах зээлийн үнэ буурсан учир зог­сон­ги байна. 

Гэхдээ транзит тээв­рийг хөгжүүлэх улстөрийн шийд­лийг нь сая Ерөнхийлөгч хоёр хөрштэй яриад хийчихлээ. Ин­гэс­нээр худалдан авагч нэ­мэгдэх ач холбогдолтой юм. Да­раа жилээс тодорхой үр дүн га­рах байх. В.Путины айлчлалын дараа манай улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах орос компаниудын тоо нэмэгдэх болов уу гэж харж байна” гэж хариулсан юм. 

Д.Ганхуяг сайдын илт­гэлийн дараа уул уурхайн сал­барт төр, мэр­гэжлийн бай­гуул­лага, аж ахуйн нэгж, иргэ­ний нийгмийн бай­гууллага хамтран ажиллах тунхаг би­чиг бай­гуулсан.

Тунхаг бичигт Уул уур­хайн яамыг төлөөлж Уул уур­хайн яамны Төрийн нарийн бич­гийн дарга Р.Жигжид, хувийн хэвшлийг төлөөлж Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа, Иргэний нийг­мийг төлөөлж Монголын бай­галь орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн нар гарын үсэг зурсан юм. 

Чуулганы эхний өдөр Уул уур­хайн сайд Д.Ганхуягаас гадна “Эм Ай Би Жи” ХХК-ийн гүйцэтгэх за­­хирал А.Билгүүн “Монгол Ул­сын хөрөнгө оруулалтын орч­ны судалгаа”, ТӨХ-ны дарга Д.Цогт­­баатар “Уул уурхайн төсөл ба төрийн оролцоо”, МУУҮА-ийн ерөн­хийлөгч Н.Алгаа “АМТХуу­лийн хэрэгжилт /1994, 1997, 2006/”, эдийн засагч, суд­лаач н.Эр­дэнэбилгүүн

“Монгол Улсын тат­варын орчин /АМНАТ/”, “Минтер Эллисон” хуу­лийн фирмийн ахлах мэр­гэжил­тэн Сибастиан Ришольт “2006 оны АМТХуулийн нэмэлт өөрч­лөлт, хувийн хэвшлийн үзэл бодол”, Уул уурхайн яамны Түлш­ний бодлогын газрын дарга Л.Рад­наасүрэн “Монгол Улсын нүүрс­ний экспортын өнөөгийн бай­дал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Эднээс эдийн засагч н.Бил­гүү­ний тавьсан нөөц ашигласны төл­бөрийг тооцох аргыг уян хатан болгох асуудлыг хөндсөн илтгэл олны анхаарлыг татсан юм. Чуул­ган өнөөдөр үр­гэлжилнэ.