ИТХ-ын ажлын албаныхан Өмнөговь аймагт ажиллав
Төвийн бүсийн айм­гуу­дын ИТХ-ын ажлын алба­ныхан Өмнөговь аймагт ажиллалаа.
2014.09.24

ИТХ-ын ажлын албаныхан Өмнөговь аймагт ажиллав

Төвийн бүсийн айм­гуу­дын ИТХ-ын ажлын алба­ныхан Өмнөговь аймагт ажиллалаа. Аймгуудын ха­рилцан туршлага судлах айлчлалд Говьсүмбэр, Дархан, Дорно­говь, Төв, Дундговь, Сэлэнгэ айм­гуудын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга болон ажлын албаныхан багтжээ. 

Өнгөрсөн жил төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаныхан Дорно­говь аймагт чуулж байсан бол энэ удаад Өмнөговь аймагт анх удаа болж байгаа юм. 

Тэд орон нутгийн удирд­лагуудтай уулзаж мэдээлэл солилцсон бол жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Говь фестиваль” үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаатай танилцсан юм. 

Мөн аймгийн БОЭТ-ийн үйл ажиллагаа, Даланзадгадын шинэ суурьшлын бүсэд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарим ажилтай танилцсан байна.

Нутгийн удирдлагын холбоо үүсч хөгжсөний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа төвийн бүсийн чуулган уулзалтаар засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон сонгуулийн хуулийн төсөлд өгөх саналын төслөө ярилцсан байна. Эндээс гарсан саналыг нэгтгэн Улаанбаатар хотноо болох нэгдсэн чуулганд танилцуулах юм байна.