2014.09.17

С.Бямбацогт: Аль ч нам засгийн эрх барьсан төрийн бодлого тогтвортой байх хэрэгтэй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өөрийн сонгогдсон тойрог болох Ховд аймгийн Цэцэг, Зэрэг, Дарви, Алтай, Булган, Эрдэнэбүрэн зэрэг арваад суманд ажиллаж байгаа юм.

Ховд нутгийн ард иргэдийн итгэлийг хоёр ч удаа хүлээн УИХ-д сонгогдсон хүүгээ нутгийн олон нь талархан хүлээж авчээ.

Уулзалтын үеэр тэрээр УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа, МАН-ын бүлгээс санаачлан хийсэн ажлууд, өргөн барьсан хуулийн төслүүдийн талаар танилцуулсан юм.

Нутгийн иргэдийн хувьд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслийг батлуулж өгөх, оюутнуудын сургалтын төлбөрийг бууруулах, Хөшөөтийн уурхайг ард иргэдэд ашигтай байдлаар ашиглуулах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Малчдыг нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөөд тэтгэвэрт гарах болзлыг хангах хууль санаачилсан, түүнчлэн малчид маань байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажилладаг учраас тэтгэвэрт гардаг насыг нь наашлуулаад эмэгтэй хүн 50, эрэгтэй хүн 55 насандаа тэтгэвэрт гаргаж болох хуулийг санаачилсан” гэж хэллээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү