2014.09.08

Л.Болд: Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой

ОХУ-ын улсын В.Путины айлчлалын үеэр хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт байгуулагдсан.

Энэ нь Монгол улсаас тус улсад өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж монголын тал харж байгаа.

Тиймээс Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн яам мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг  компаний төлөөллүүдтэй хаалттай уулзалт зохион байгуулж салбарын нөхцөл байдал тулгамдаад байгаа асуудлын талаар ярилцлаа.

Гэхдээ энэ тухай нэгдсэн шийдвэрт хүртэл ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэж салбарын яамнаас мэдэгдлээ. Харин Орос улсын экспертүүд мал эмнэлэг үржлийн газрынхны хамт орон нутгийн махны үйлдвэрүүдтэй танилцаж байна.

Экспертүүд ажлаа дуусгаад Оросын талаас чанарын шаардлага хангасан компаниудыг шалгаруулна гэж улсын мал эмнэлэг хариуцсан төв лаборатароос мэдээллээ.  “Ер нь манай улсаас мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой” гэж Гадаад харилцааны сайд Л.Болд мэдэгдлээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү