УИХ-ын гишүүн Д.Батцогт
2014.09.11
УИХ-ын гишүүн Д.Батцогт боксоор хичээллэдэг байжээ
УИХ-ын гишүүн Д.Батцогт хүүхэд байхдаа бокс болон сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан гэнэ.
Тэрбээр энэ талаараа “Миний багад одоогийнх шиг интернэт, Рс тоглоом, зурагт гэж сатаарах зүйл байгаагүй болохоор хүүхдүүд спортоор их хичээллэдэг байсан.
Харин би сагсан бөмбөг, боксоор хичээллэж байлаа. Гэхдээ улсын хэмжээний тэмцээн уралдаанд тэргүүлж том амжилт үзүүлээгүй ээ” гэж хүүхэд насаа дурссан байна.
“Уулын спорт хүнийг тэсвэр хатуужилтай болгодог"
Харин одоо ууланд авирах дуртай гэнэ. Хожим энэ спортод хөл тавьсан аж. “Уулын спорт хүнийг тэсвэр хатуужилтай болгодог. Бас зорилгодоо хүрэх гэж тэмүүлдэг зан чанар суулгаж өгдөг юм шиг ээ. Би бараг Монголын бүх өндөр ууланд авираад үзчихсэн шүү” гэж тэрбээр ярьжээ.