Л.И.Брежневд цэцэг өгөх хүүхдээр шалгарч байв
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.07.24

Л.И.Брежневд цэцэг өгөх хүүхдээр шалгарч байв

УИХ-ын гишүүн С.Одонтуяа багаасаа л юманд тун хянамгай, бас сургуулийнхаа онц сурлагатай улаан бүчтэн охин байжээ.

Тэрбээр ах, эгч нарынхаа нөлөөгөөр хичээл номдоо шамлахын хажуугаар олон нийтийн ажил, урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролццог хүүхэд байсан гэнэ.

Багадаа гимнастик, төгөлдөр хуурын дугуйланд явж бүлгэмийн зөвлөлийн даргын үүрэгт ажлаа ч сайтар хийдэг байжээ.

Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежневийг Монголд айлчлах үеэр цэцэг өгөх хүүхэд сонгоход С.Одонтуяа шалгарч их л хичээж бэлтгэжээ.

Гэвч урд шөнө нь халуураад, цэцгээ өгч чадаагүйдээ өөртөө гомдож уйлж байжээ. Харин дараа нь Октябрийн баяраар Ю.Цэдэнбал даргад цэцэг өгөх шилдэг сурагчаар шалгарч байсан байна.