2014.09.05

А.Уранчимэг: Авто замын салбарын мэргэжилтнүүд эрэлт хэрэгцээтэй байна

С-1 телевизийн зочны цагт “Авто Замчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал А.Уранчимэг оролцлоо.

-Сайн байна уу танд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр авто замын салбарын ажил мэргэжлийн стандарт гэж яг юуг хэлж байгаа юм бэ ?

Авто замын салбарын ажил мэргэжлийн стандартыг боловсруулах ажил энэ сарын нэгнээс эхлээд өнөөдөр бид анхныхаа уулзалтыг өнөөдөр хийлээ.  Энэ нь авто замын салбарын норм нормитивын сангаас санхүүжүүлээд Авто замын хяналт судалгаа шинжилгээний төвөөс салбарын норм стандартыг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж байгаа ажил юм.

Үүнийг хийснээр тухайн салбарын ажил мэргэжлийн тодорхойлолт,  ямар ур чадвартай байх зэргийг мэдүүлж ажлын бүтээмжийг чанаржуулах зорилготой юм.

-Ер энэ салбарт ахмад замчин, тэргүүлэх зэрэглэлийн замчин зэрэг зэрэглэлүүд байдаг гэсэн. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү ?

Авто замын инженер бол мэргэшсэн, зөвлөх гэсэн зэрэгтэй байдаг. Харин ажилчдын хувьд 1-6 гэсэн зэрэглэлтэй байгаа. 2010 оноос эхлэн манай авто замчдын холбоо төрийн зарим үүргийг төрийн бус байгуулагуудаар шилжүүлэн гүйцэтгэх засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлийн дагуу авто замын салбарын мэргэжилтэй ажилчдад зэрэг олгох, дээшлүүлэх сургалтыг явуулж ирсэн.

Түүнчлэн МСҮТ-ээр дамжуулаад энэ чиглэлийн боловсон хүчинг бэлтгэж байна.
-Монгол улсад ойрын ирээдүйд хамгийн хэрэгтэй мэргэжил гэж замчин буюу авто замын мэргэжилтэн гэж яригдаж байна л даа. Тэгэхээр энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг сургуулиуд хэр олон байдаг вэ ?

Замын инженерийн мэргэжлийг ШУТИС-аас гадна өөр долоон сургууль бэлтгэж байна. Өнгөрсөн зургаан сард эдгээр сургуулийн хүмүүстэй уулзаж сургалтын хөтөлбөр болон бусад зүйл хамтрах тал дээр ярилцлаа.

Ер нь бол энэ салбарт мэргэжлийн хүн байх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн МСҮТ-ээр дамжуулаад энэ чиглэлийн боловсон хүчинг бэлтгэж байна.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү