Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2014.08.14

Э.Бат-Үүл: Манай иргэд их хэмжээний шатахууныг ямар ч үр ашиггүй зарцуулдаг

Нэвтрүүлгийн зочноор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл оролцлоо.

- Хотын төвөөр явахад 50 мянган төгрөгийн сарын татвар авах энэ асуудал одоохондоо хэлэлцэгдэж байгаа. Гэхдээ ийм  зүйл яриад эхлэхээр чинь, та өөрөө вакумдаа орчихсон юм биш үү? Бид нар гадаадын өндөр хөгжилтэй орнууд шиг тийм өндөр орлоготой биш шүү дээ. Тэгэхээр 50 мянган төгрөгийн  татвар төлнө гэхээр Э.Бат-Үүл дарга орчноо мэдрэхээ болих вий гэсэн айдаст  автан, бүр таныг цаашид ажлаа хийж чадах  болов уу гэдэг асуулт иргэдийг  эмзэглүүлж байна. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

Энэ их учиртай алхам хийж байгаа юм. Ер нь энэ Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалтай  хоёр жил тулалдлаа. Машины өсөлт  гэрлийн хурлаар өсч байна. Жишээ нь арга хэмжээ авснаас хойш шинээр хөдөлгөөнд  орсон машин 80 мянган төгрөг болчихсон.

Та нар анзаарсан бол дундаж давхаргаас дээгүүр айл 2-3 машинтай болоод эхэллээ шүү дээ. Яасан гэхээр ахиад орон нутгийн иргэд засмал замаар холбочихсон чинь, орон нутгийн иргэд долоо хоногтоо хэд ч ирээд байгаа юм дээ.  

Яагаад гэхээр гараад л давхина цагийн л ажил байна шүү дээ. Хуучин бол  зам муутай Амгалан явахаас ч амархан болчихоод байна.

Үнэн хэрэг дээрээ “тэг” зогсоол боллоо.

Наймдугаар сараас хичээл эхлэхээр зүгээр л  гудамжиндаа зогсоно. Үүний шууд бус аюул ямар гэж санана. Манай иргэд хичнээн бензин шатахууныг ямарч үр ашиггүй зарцуулдаг гэж бодож байна.

Зүгээр л түгжрэлд цацдаг.  Бид ядаж ирэхэд шатахуунаа  доллароор худалдаж авдаг  валютаар авдаг.  Тэгэхэд бид  түгжрэлдээ зогсоод  зүгээр л зогсоод Оросоос  бензин авах гээд түгжрэлдээ түлшээ шатаагаад зогсож байхгүй юу.

Та бүгд анзаарсан бол сүүлийн хоёр жилд Улаанбаатар очсон чинь хотын иргэд илүү найрсаг  эелдэг болсон байна. Яагаад урьд нь ийм байгаагүй вэ гэхээр түгжрэлтэй үед, яаж найраг байхын вэ? Өдөржин машиндаа  хараал хэлж байгаа хүний  нээрэв, стресс бухимдал ямар байх нь тодорхой.

 Үүнийг дагаад айл гэрт ямар асуудал гардаг гэж санана.  Гэртээ орохдоо л уурлаад хараал хэлээд орж байна шүү дээ. Стресс бухимдлын дарамт их хүнд шүү. Харьцангуй сүүлийн жилүүдэд  түгжрэлийг багасгасан, дагаад  стресс бухимдал буурч эхэлсэн байхгүй юу.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?