ХЭҮК-Ахмадын эрх
2014.08.15

ХЭҮК-Ахмадын эрх

Монгол Улсын ХЭҮКомиссын тухай хуульд заасны дагуу Комиссын үйлажиллагаанд туслах чиг үүрэг бүхий хүний эрхийн талаар идэвхтэй үйлажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөл ажилладаг. Тус зөвлөл нь Комиссын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал үүрэгтэй билээ.

Орон тооны бус зөвлөлийн дүрэм бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, бүтцээ танилцуулсан анхны хурал 2014-3-24 нд боллоо.

Дараагийн хурал нь 2014-6-19 нд болж Хүний Эрхийг хамгаалагчдыг
хамгаалах эрх зүйн орчны талаархи олон улсын туршлага танилцуулж, Хүний эрхийн цаг үеийн тулгамдаж байгаа асуудлаар гишүүд санал солилцлоо.

Мөн ХЭҮКомиссын гишүүн, Орон тооны бус зөвлөлийн дарга П. Оюунчимэг Зөвлөлийн танилцуулга болон гишүүдийн үнэмлэх гардуулж өглөө.

ХЭҮКомиссоос Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Хүний эрх, эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх хуралд ахмадын байгууллагын төлөөлөл оролцлоо.