Үүнээс болж тус компанид бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг хувийн хэвшлүүд төлбөрөө авч чадахгүйд хүрчээ.
2014.06.13

Шивээ-Овоогийн уурхай цалингаа тавьж чадахгүйд хүрчээ

Эрчим хүчний салбарын үлдэгдэл өрнөөс үүдэн хувийн хэвшилд томоохон дарамт үүсгэж байна. Шивээ-Овоогын нүүрсний уурхай нь цахилгаан дулааны станцуудад нийлүүлсэн нүүрсний төлбөрийг авч чадахгүй жил дамнаж авлага нь 4.5 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэж байна.

Үүнээс болж тус компанид бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг хувийн хэвшлүүд төлбөрөө авч чадахгүйд хүрчээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд М.Сономпил хэлэхдээ:

"Манай эрчим хүчний яамны салбар санхүүгийн хувьд үнэхээр хүндхэн байна. Сүүлийн нэг жил эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэх хэмнэлт хийх талаар зөндөө ярьж байгаа. Шивээ-Овоогийн хувьд бол Монгол Улсад байхгүй хямд үнээр нүүрсээ нийлүүлдэг. Нэг тонн нүүрсийг 15500 төгрөгөөр борлуулдаг. Улаанбаатарт нүүрсний үнэ ямар байдгийг та бүгд мэднэ. Уул уурхайн салбар хүнд нөхцөлтэй явж байгаа нь ойлгомжтой. 

Хэмнээд хэмнээд болохгүй, зайлшгүй хүчин зүйлүүд бий. Бодит өртгөндөө аваачих, түүнээс биш 20-30 хувиар нэмэх асуудал байхгүй. Тиймээс бид үе шаттайгаар хэрэгжүүлэхээр Засгийн газартай ярьж байгаа. Энэ байдлаас үүдээд уурхайнууд, станцууд, дамжуулах түгээх шугамуудын ор авлага өдрөөс өдөрт нэмэгдээд л байгаау учраас ойрын хугацаанд зохицуулах талаар ЭХЯ эрчим хүчний зохицуулах хороо бэлтгэл ажил хийгдэж байгаа" гэдгийг  хэллээ.