Өвөлжилтийн бэлтгэл хангах хөрөнгийг шийдвэрлэлээ
Нийслэлээс Багануур дүүрэгт санхүүгийн дэмжлэг үзүүллээ
2014.08.21

Өвөлжилтийн бэлтгэл хангах хөрөнгийг шийдвэрлэлээ

Багануур дүүрэгт 2011 оноос хойш цэвэр, бохир усны үнэ нэмэгдээгүй болон цахилгаан, дулаан, түлш шатахууны үнэ нэмэгдсэнээс шалтгаалан Багануур – Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хуримтлагдсан дулааны өр хуримтлагджээ.

Тиймээс хуримтлагдсан өрийг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул   нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/713 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу дээрх өрийг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл хангахад зориулж 250 000 0000  төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгалаа.

Харин Багануур – Ус орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын цаашдын хэвийн үйл ажиллагаа, алдагдалгүй ажиллах нөхцөл бололцоог хангаж ажиллахыг Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид  үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.