2025.03.27
С.Одонтуяа: Чоныг олноор нь хядаж алахад хуулийн хариуцлага хүлээдэг
УИХ-ын чуулганы /2025.03.27/-ны өдрийн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа хариуллаа.
Саарал чоно нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр ховордож болзошгүй гэж үнэлэгдсэн байгаа. Чоно байгальд эко балансыг барьдаг ийм амьтан. Зарим оронд чоно ховордоод өөр улсаас авчирч үржүүлж байгаа ийм орнууд ч хүртэл байдаг. О.Амгаланбаатар гишүүний хувьд зөвхөн нэг заалт дээр ойлгомжтой болгож өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн заалт хамаарахгүй гэж.
Энэ бол Эрүүгийн хуульд ч байдаг. Монгол улсын хууль тогтоомжийг ард иргэдэд маш ойлгомжтой болгох хэрэгтэй гэсэн зарчмыг үндэслэж, энэ заалтыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл маш олон хууль бий, үүнийгард иргэд мэддэггүй. Ийм гомдол намайг болон манай гишүүдийг хөдөө орон нутгаар явахаар маш их гарч байгаа юм. Яаж үүнийг зохицуулах вэ гэхээр орон нутгийн засаг захиргаа чонын тоо толгой ихдэж байна уу, багадаж байна уу, сүргийн бүтэц ямар байна энэ талаар тогтмол Байгаль орчны яаманд мэдээллээ өгдөг. Үүнийг үндэслэж бүх арга хэмжээг авдаг.
Түүнчлэн чоныг олноор нь хядаж алах нь хуулийн хариуцлагатай. харин дээр дурьдсан заалтыг дэмжиж байгаа. Мөн хууль санаачлагчидад Эрүүгийн хууль, Зөвшөөрлийн хууль, Ан агнуурын хууль, Амьтны тухай хууль гээд энэ олон хуулиудын уялдаа холбоог сайн хангах хэрэгтэйг зөвлөж байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn