Шинэчлэлийн Засгийн газар гүйцэтгэгч компани
2014.07.28

Дорнодын замын ажилтай танилцлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорнод аймагт ажиллаад ирлээ.

2009 онд ажил нь эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад оролгүй таван жилийн турш сунжирсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 288 км замын бүтээн байгуулалтын ажилд Шинэчлэлийн Засгийн газар гүйцэтгэгч компаниуд нэмж оруулан ажиллуулсан юм.

Ийнхүү өнгөрсөн оноос эрчимжсэн Дорнодын замын бүтээн байгуулалтын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан нар танилцлаа.

Энэ замд гүйцэтгэгч таван компани тус бүр 10-143 км зам хариуцан барьж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил нийт дүнгээрээ 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Дорнодын замын 145 км нь ирэх 9 дүгээр сард ашиглалтад орно гэж холбогдох албаныхан Засгийн газрын тэргүүнд танилцууллаа.

Хэнтий, Дорнодыг холбох замын бүтээн байгуулалтыг өмнө нь дангаараа хариуцаж байсан

Засгийн газрын шийдвэрийн дагуу дээрх замыг гурван гүйцэтгэгчид хуваан хариуцуулахаар болж, Зам тээврийн яам, Хөгжлийн банк хамтран ажиллаж байна. Бүтэн таван жил сунжирсан Дорнодын замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.