Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замын санхүүжилтийг шийдвэрлэлээ
1,9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэлээ.
2014.07.29

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замын санхүүжилтийг шийдвэрлэлээ

Засгийн газрын хуралдаанаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 10,65 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардлагатай 1,9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэлээ.

Хэнтий-Дорнод чиглэлийн 95.4 км авто замын нэг багц болох энэ зам Чойбалсан хотын төвөөр дайрах бөгөөд 9 м өргөнтэй, 2 захаараа бетон хашлагатай, борооны ус зайлуулах байгууламж, цахилгаан холбоо, шугам сүлжээ, авто замын гэрэлтүүлэг зэрэг инженерийн иж бүрэн байгууламжтай баригдах юм