Зүүн хойд Азийн хотын мээрүүд чуулна
Зүүн хойд Азийн хотын мээрүүд өнөөдөр Улаанбаатар хотноо чуулна.
2014.08.13

Зүүн хойд Азийн хотын мээрүүд чуулна

Зүүн хойд Азийн хотын мээрүүд өнөөдөр Улаанбаатар хотноо чуулна. Энэхүү форумыг НЗДТГ-аас санаачилан анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа юм.

Форумд Япон улсын Нигата хотын орлогч дарга Хамада Эжи, Бээжин хотын орлогч дарга Цэн Ган тэргүүтэй албаны бусад хүн оролцох гэнэ.

Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа энэхүү форумаар Зүүн Азийн орнуудын тулгамдсан асуудал болон тоггвортой хөгжлийн талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцох ажээ.

Манай талаас нийслэлийн удирдлагууд бүгд оролцохоос гадна Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотын төлөөлөгч оролцохоор болжээ.