
2014.07.30
Засгийн газар Булганд хуралдахаар болжээ
Засгийн газрын ээлжит хуралдааныг Хөвсгөлд хийхээр урьдчилсан тов гаргасан байсан ч сүүлийн хуралдаанаа Улаанбаатар хотноо хийсэн билээ.
Тэгвэл Засгийн газар дараагийн хуралдаанаа ирэх наймдугаар сарын 1-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийхээр болсон байна.
Уг мэдээллийг Засгийн газрын төвшинд нууцалж байгаа ч яг одоо Булган аймгийн Засаг даргын Тамгын газрынхан Засгийн газрын сайд нарыг хүлээн авах талаар хуралдаж байгаа гэх мэдээллийг эх сурвалж хэллээ.