
МАН-ынхан шаардлага хүргүүлнэ
МАН-ын удирдлагууд Засгийн газраас зарласан “Эзэн-100” хөтөлбөр дуусахыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ.
Учир нь энэ хөтөлбөрөөр эдийн засагт нааштай үр дүн гарахгүй бол хариуцлагын асуудал ярина гэдгээ тэд АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай тохиролцсон гэх мэдээлэл бий.
Тэгвэл зуу хоногт ам.долларын ханш 56 төгрөгөөр нэмэгдэж, өргөн хэрэглээний баярт их мөнгө зарлагадсанаас төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүйд хүрсэн зэрэг судалгааг МАН-ын гишүүд гаргажээ.
“Эзэн-100” хөтөлбөр ирэх сарын эхээр дүнгээ гаргана. Энэ үеэр Засгийн газарт шаардлага хүргүүлэхээс гадна Ж.Энхбаяр гишүүний санаачилсан УИХ-ыг тараах бичигт төрийн түшээдээс хэн хэн гарын үсэг зурсан талаарх мэдээллийг өгөх гэнэ.