М.Саранцацрал: Хуулинд урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай заагаагүй
Үйлдвэрчний эвлэлийн холбооны Эрх зүйн туслалцааны төвийн хуулийн мэргэжилтэн М.Саранцацрал
2013.05.28

М.Саранцацрал: Хуулинд урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай заагаагүй

Үйлдвэрчний эвлэлийн холбооны Эрх зүйн туслалцааны төвийн хуулийн мэргэжилтэн М.Саранцацралтай хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хуультай холбоотойгоор үүссэн маргааныг хэрхэн шийдэж байсан талаар ярилцлаа.

-Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой асуудлаар ихэвчлэн хуулийн ямар маргаанаар ажилтан, иргэд ханддаг вэ?

Ихэвчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, түүнтэй холбоотой нөхөн төлбөрийн тухай асуудлаар болон хөдөлмөрийн нөхцөлийн тухай  асуудлаар иргэд их ханддаг.

Мөн Хөдөлмөрийн  аюулгүй байдал эрүүл ахуйн  тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан ажил олгогч аливаа осолд өртсөн иргэн, ажилтныг анхан шатны үйлчилгээ үзүүлж эмнэлэгт хүргэх, шаардллагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол хурц хордлогыг хор уршиг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авах ёстой байдаг боловч тэр зардлыг ажилтнаас буцааж нэхэж байна гэсэн асуудлаар ханддаг. Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл өгчихөөд тэрийгээ цалингаас суутгаж авах гээд байна гэсэн асуудлаар бас маргаан үүсдэг.

-Үйлдвэрлэлийн осол мөн үү, үгүй юу гэдгээр их маргаан үүсдэг гэлээ. Хэрвээ осол мөн гэвэл тухайн компаниас асар их зардал гардаг учраас ажилтантайгаа тохирч дуугүй өнгөр гэж амыг нь таглах явдал их байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн шийддэг вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон Засгийн газрын  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх тухай дүрэмд хэрхэн тогтоох тухай тодорхой заасан байдаг. Гэтэл дээрх хууль тогтоомжуудад зааснаар  үйлдвэрлэлийн осол мөн гэж тогтоогдвол  тухайн байгууллага аж ахуй нэгж, албан тушаалтан бусдад хохирол учруулсан гэдгээр гэм хорын болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс хамааран нөхөн төлбөр осолд орсон хоригогчид төлөх хэрэгтэй болдгоос  ажил олгогч нар осолд орсон хохирогчтой  тохиролцож, нуун дарагдуулах явдал их байна.

Уг нь бол  хуулийн дагуу үйлдвэрлэл дээр  осол гарсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албан тушаалтанд нэн даруй  хандаж,  тухайн байгууллага өөрөө үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоон  тус албан тушаалтнаар баталгаажуулах ёстой.  Ажил олгогч нараас тухайн ослыг нэг удаа дараад өнгөрлөө гэхэд дараа нь дахин осол гарвал бүр их хохирно. Тиймээс осолд үзлэг хийлгээд, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө аваад явбал дараа нь осол гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Алдаа дутагдлаа мэдэж авна гэсэн үг. Тэгэхгүй нуугаад өнгөрч байгаа нь нэг ёсондоо ажил олгогч завшаад, ажилтан хохироод үлддэг. Гэтэл үүний цаана ажилтан бие эрхтэн, сэтгэл санаа, эд хөрөнгө, эдийн засаг, бүр цаашлаад амь насаараа хохирох байдалд хүрч байгаа.

-Үйлдвэрлэлийн ослын талаар гарсан бодит түүхээс та бидэнтэй хуваалцаж болох уу?

Нэг асуудал гурван жилийн турш явсныг санаж байна. Багануурын хувьцаат компанид хоёр том оврын машин мөргөлдөж, осол гаргасан. Осол гаргасан этгээд урьд нь осол гаргаж байсан. Хоёр жолооч хоёулаа гэмтсэн. Хэргийн газар дээр Мэргэжлийн хяналтын газраас комисс томилогдож гурван ч удаа очиж, дүгнэлт гаргасан байдаг. Ингэхдээ технологийн горим зөрчсөн гэсэн тайлбарыг гаргасан. Гэсэн хэрнээ технологийн горим гэж юу вэ гэдгээ сайн тайлбарлаж чадахгүй байсан юм. Энэ асуудал маань сүүлдээ тухайн компани жолооч нараас машиныхаа мөнгийг нэхэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх дээрээ тулж байв. Харин энэ явцалд мэргэжлийн шинжээчдийг томилж дахин үзлэг хийж, үйлдвэрлэлийн осол мөн гэдгийг баталж чадсан.

Урьд нь тэр газар хоёроос гурван удаа ослууд гарч байхад компани арга хэмжээ аваагүй, осол гарсан даруй тэнд байсан шороог цэвэрлэсэн зэрэг үйлдлүүдийг илрүүлсэн. Осол гарах үед уг нь шууд чигээрээ явах

“Багануур” ХК 2013 оны 04 сарын 15-наас 05-р сарын 15-ны хооронд ХАБЭА-н сарын аян зарлаад байна.

ёстой байсан машины замд шороо асгасан байснаас бол тэрийг тойрч гарах гэж байгаад үзэгдэх орчин байхгүйн улмаас осол гарсан. Гэтэл үүнийг мэргэжлийн хяналтын зүгээс үзэгдэх орчныг намдааж, тоосжилтыг багасгаж байж хөдлөх ёстой байтал технологийн горим зөрчсөн гэсэн. Гэтэл уурхай дороос ачаатай гарч буй хүчтэй машин тоосжилтыг намдаагаад гарна гэдэг өөрөө аюултай, хэрвээ машин ухарвал буцаад доошоо унах ч аюултай байсан юм.

Тэгээд үйлдвэрлэлийн осол мөн болж таарсан. Шинжээчид өмнөх актуудыг хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан гэж үзээд үйлдвэрлэлийн осолд тооцсон. Тэгээд тухайн байгууллагаас хоёуланд нөхөн төлбөр өгсөн. Нэг жолооч нь гараа гэмтээж хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан байсан юм. Үйлдвэрлэлийн осол биш гэж тооцогдож байхдаа сарын 150 мянган төгрөгийн группын мөнгө авч гурван жил явсан. Харин одоо 400-гаад мянган төгрөгний сар бүрийн тэтгэмж авах болсон.

-Буруу тогтоож бага тэтгэмж авч байсан тэр хугацааг нөхөж тооцох боломжтой юу?

Ямар ч байсан би нөхцлийг нь сольж өгсөн. Тухайн хүний аав нь их сайн хөөцөлдсөн учраас үр дүнд хүрсэн. Ихэнхи үйлдвэрлэлийн осолд өртсөн хүмүүс би авах хэрэгтэй гээд л загнаад байдаг. Өөрөө ямар үүрэг хүлээдгээ мэддэггүй. Үүнээс болоод өөрөө хохирдог.

-Эрчим хүч уул уурхай, барилгын салбарт гарч буй үйлдвэрлэлийн осол ерөөсөө буурахгүй байгаа?

Эрчим хүчний салбарт саяхан нэг их харамсалтай хэрэг гарсан.  Мончерийн ажил амь биед их халтай, өдөр бүр хэдэн мянган киловаттай харьцаж ажилладаг хүн. Тэд нар өглөө бүр ажилдаа гарахаас өмнө ажлын наред авч, зааварчилгаа сонсож, удирдлагадаа хаа хаана ажиллахаа мэдэгдэх ёстой. Гэтэл тэр залуу өглөө ажлаасаа 15 минут хоцорч ирээд наред авалгүй, удирдлагадаа мэдэгдэлгүй ажилдаа гарчихсан. Өдөр бүр л хийдэг ажил юм чинь гээд тоомжиргүй хандсан байсан. Ингээд явж байхдаа тогонд цохиулаад нас барсан. Хуульд тухайн ажлыг удирдлагын зөвшөөрөлгүй хийсэн бол үүнийг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэсэн заалт байдаг. Тэгэхээр хүмүүс миний хийх гэж буй үйлдэл юунд хүргэх вэ гэдгээ байнга бодож байх нь чухал.

dfgdfgdf

-Хууль дүрэм журам дандаа л хэрэг гарсны дараа арга хэмжээ авах тухай заасан байдаг. Урьдчилан сэргийлэх зүйл байдаггүй?

Тийм шүү. Зөрчил гарангуут л ярьдаг болохоос биш урьдчилсан зүйл байдаггүй. Миний нэг бодож явдаг зүйл бол ямар ч хүн хөдөлмөрийн харилцаанд заавал оролцдог учраас хөдөлмөрийн гэрээ гэдгийг маш сайн мэдэж судлах хэрэгтэй гэж боддог. Арван жилийн сургууль төгсөөд ажилд гарч байгаа болон их сургуулиа төгсөөд ажил  хөдөлмөр заавал эрхлэх учраас арван жил болон их сургуулийн хичээлийн програмд  хөдөлмөрийн  харилцааны талаар хичээл орох хэрэгтэй гэж бодож байна. 

-Түр хугацаагаар болон цагийн ажил хийхэд гэрээ хийх ёстой юу. Ер нь ихэвчлэн хийдэггүй шүү дээ?

Түр ч бай, бүр ч бай хийх ёстой. Гэрээ хийж байж л ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн харилцаа үүснэ.  Хэрвээ хийгээгүйгээс ажилтан  үйлдвэрлэлийн осолд орвол нөхөн төлбөр авч чадахгүйд хүрнэ.

-Хөдөлмөрийн аюулгүй байдлын хуулинд ямар асуудлыг илүү тусгах ёстой вэ?

Хуульд хариуцлага, удирдлага зохион байгуулалтын үүргийг тодорхой болгох ёстой. Одоогийн хуульд хөдөлмөр аюулгүй байдлаар олон хүн хяналт тавих эрхтэй байдаг мөртлөө хянах улсуудын үүрэг хариуцлага байдаггүй. Үүрэг нь юу байх вэ, яаж оролцох вэ, юунд нь хяналт тавих вэ гэдгийг тодорхой болгохгүй бол асуудал эзэнгүйдэнэ.

Тухайлбал хөдөлмөр хамгааллын хувцсаар үнэгүй хангана гэж байхад, хувцасны үнийг цалингаас нь тооцоод байвал яах ёстой вэ гэдэг нь байхгүй. Энэ цоорхойг компаниуд ашиглаад байгаа юм.

Түүнчлэн хор саармагжуулах бодис, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ тогтоолгох асуудал байна. Хүйтэн, халуун нөхцөлд ажиллаж байхад ямар нэмэгдэл өгөх ёстой, хүйтэнд яах ёстой вэ гэдэг стандарт нөхөцөлүүдийг тодорхой оруулж өгөх хэрэгтэй. Хуульд ерөнхийд нь зохицуулсан ч олон стандарт дүрэм журмуудыг ажил олгогч мөрддөггүй байдлыг яаж зохицуулах нь тодорхой бус байгаагаас ажилтан л хохирч байна.

-Манай хуулиуд хэт ерөнхий байдаг шүү дээ?

Хөдөлмөрийн тухай хуулийг  ерөнхий байдлаар зохицуулж  өгсөн байдаг.   Харин хүний амь настай холбоотой учир  Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийг  ерөнхийд нь биш  нарийвчлан зааж өгөхгүй бол болохгүй.

-Миний ажлын байр эрсдэлтэй байхад ажил олгогч тэр эрсдлийг засахгүй бол би хаана хандах ёстой вэ?

Манай төвд ажлын байр эрсдэлтэй байна гэсэн тохиолдлууд ирдэг. Үүнийг холбогдох албан тушаалтан,  байгууллагуудад хандаад, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэдэг.

Ихэвчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн нөхцөлийн шинжилгээ судалгааны төвд хандан  асуудлаа шийдвэрлүүлэх нь хамгийн оновчтой. Тэд ажлын байрыг шалгаад эрсдэлтэй бол зөвлөмж өгөөд, акт тавьж,  тухайн зөрчлөө арилгаж байгаа эсэхэд дараа нь хяналт тавьдаг.  Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчнийг судлан бүртгэх төв, хөдөлмөрийн яаманд хандаж болно.