ХБНГУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ дахь Монгол-Германы бүлгийн гишүүд ХБНГУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа болон Монгол-Германы бүлгийн гишүүд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Баден-Вюртеммберг мужийн Ерөнхий сайдын орлогч Нийлс Шмид тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.06.17 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа,
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа, Германы аж үйлдвэр хөгжсөн мужийн төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны хууль тогтоох байгууллагууд сайн харилцаа, хамтын ажиллагаатай явж ирсний зэрэгцээ Монгол Улсын Их Хурал Бундестагаас үлгэр жишээ авч “Өргөдлийн байнгын хороо”-г шинээр байгуулсныг онцлон тэмдэглэв.
Мөн хоёр орны улс төрийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Германы аж үйлдвэр хөгжсөн муж улстай тодорхой салбаруудад харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа дуулгав.
Түүнчлэн Монгол Улсад мэргэжлийн ажиллах хүчин шаардлагатай байгаа бөгөөд автомашин, төмөрлөг, машин техник, үйлдвэрлэлээр Германдаа төдийгүй Европд тэргүүлдэг мужтай техник мэргэжлийн сургалт явуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ноён Нийлс Шмид, Байнгын хорооны даргыг цаг зав гарган, өргөн бүрэлдэхүүнтэй хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд, Ландтагийн “Өргөдлийн байнгын хороо”-ны даргаар шинээр сонгогдсон гишүүдийг ажиллуулдаг уламжлалтайг танилцуулсан юм.
Тэд уулзалтын төгсгөлд Сонгуулийн хуулийн талаар харилцан санал солилцсон.
Баден-Вюртеммберг мужийн Ландтагын “Өргөдлийн байнгын хороо” бусад байнгын хороодоос хамгийн том байнгын хороонд тооцогддог ажээ.
Мөн тэрээр Монгол, Германы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох зорилготой ирсэн тухайгаа дуулгаж, Монгол Улсаас Герман Улсад мэргэжилтэн бэлтгэх, Герман Улсаас Монгол Улсад сургагч багш илгээн ажиллуулахад бэлэн байгаа хэлсэн юм.
Тэд уулзалтын төгсгөлд Сонгуулийн хуулийн талаар харилцан санал солилцсон.
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Су.Батболд, Д.Лүндээжанцан, З.Баянсэлэнгэ, Ё.Отгонбаяр, Ж.Батзандан нар байлцав