Шадар сайд Д.Тэрбишдагва БНКУ-ын Тэргүүн шадар сайд Т.Д.Сарпашевыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Тэргүүн шадар сайд Тайырбек Дуйшекеевич Сарпашевыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Д.Тэрбишдагва БНКУ-ын Тэргүүн шадар сайд Т.Д.Сарпашевыг манай улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улс сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өндөр өсөлттэй орнуудын тоонд багтах болсныг онцлон тэмдэглэлээ. Мөн цаашид эдийн засаг, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдааны салбарт хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг хэллээ.
Гэрээ байгуулаад 20 гаруй жил өнгөрч байгааг дурдаад, сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын харилцаа олон салбарт идэвхжиж байна гэлээ.
Уулзалтын үеэр Монгол, Киргиз улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, харилцаа, хамтын ажиллагаа, бүртгэлийн байгууллагын асуудлуудыг онцлон ярилцсан юм.
БНКУ-ын Тэргүүн шадар сайд Т.Д.Сарпашев Бүгд Найрамдах Киргиз Улс, Монгол Улстай дипломат харилцаа тогтоож, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны Гэрээ байгуулаад 20 гаруй жил өнгөрч байгааг дурдаад, сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын харилцаа олон салбарт идэвхжиж байна гэлээ.
БНКУ-ын Тэргүүн шадар сайд Т.Д.Сарпашев тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 8-наас 12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд энэ үеэр Сонгуулийн Ерөнхий хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна.