Ц.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх Катрин Шнайдер
2014.06.17

Ц.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх Катрин Шнайдер болон албаны бусад хүмүүсийг өнөөдөр / 2014.06.16 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Хатагтай Катрин Шнайдер уулзалтын эхэнд “Жендерийн мэдрэмтгий төсөв” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцох зорилготой уулзаж байгаагаа дуулгасан юм.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн төрийн байгууллагуудын төсвийг 20 хувиар танах чиглэл өгөөд байгаа ч эрүүл мэнд, боловсролын салбарын төсөв хасагдахгүй гэдгийг хэлээд, Монгол Улс эхийн эндэгдлийг бууруулах, эмэгтэйчүүдийн эмнэлгийг багаж хэрэгслээр хангах чиглэлд төсөв нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дуулгав.

Төсвийн байнгын хорооны гишүүдэд зориулан энэ сарын 21-нд сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ

Мөн эрүүл мэндийн салбар тэр дундаа төрөх тасгийн багаж, хэрэгслийн төсвийг хасах нь  ямар нэгэн эрсдэл гарах нөхцөл бүрдэх юм.

Тиймээс цаашид эх үрсийн эрүүл мэндэд зориулагдах төсвийг бууруулахгүй байх, олон улсын байгууллагуудын энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдтэй төсвийг уялдуулахад анхаарч ажиллана гэдгээ хэлсэн.

Түүнчлэн хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийг ажил, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүднээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгааг дурдлаа.

НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид төсвийн талаар тодорхой асуултууд хариулт авч, харилцан санал солилцлоо.

НҮБ-ын Хүн амын сан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны гишүүдэд зориулан энэ сарын 21-нд сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ