ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайдыг хүлээн авч уулзав
Уулзалтын үеэр
2014.06.04

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловыг 6 дугаар сарын 4-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Л.Болд, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимтэй хөгжиж буйг тэмдэглээд энэ онд хоёр талын хооронд зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.

Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын 6 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд манай улсад хийж буй айлчлалд оролцож байгаа юм.