Л.Гантөмөр:Нэр дэвшигчдийг бүгдийг дэмжинэ гэдэг Н.Алтанхуяг даргын хувийн байр суурь
2012.01.27

Л.Гантөмөр:Нэр дэвшигчдийг бүгдийг дэмжинэ гэдэг Н.Алтанхуяг даргын хувийн байр суурь

Засгийн газрын гишүүдийн томилгоотой холбоотой асуудлаар авсан завсарлагаа УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс өмнө үргэлжлүүллээ. Хэдийгээр өмнөх өдрүүдэд нь Д.Цогтбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын, Н.Хүрэлбаатарыг Эрүүл мэндийн, Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын, Д.Хаянхярвааг Сангийн сайдаар томилохыг Байнгын хороод дэмжээд байсан ч эдгээр томилгоог чуулганаар хэлэлцсэнгүй. Учир нь, МАН-ын бүлэг зургаан сайдын томилгоог нэгэн зэрэг явуулах зарчмын саналтай байсан юм. Тиймээс Тэргүүн шадар сайдын албан тушаалыг байхгүй болгох, УИХ-ын гишүүдээс сайд нарыг томилохыг эсэргүүцсэн байр сууриа АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, гишүүн Э.Бат-Үүл нар өчигдөр 14.30 цагт дахин илэрхийлсэн юм.

 

Хурлын эхэнд Л.Гантөмөр гишүүн "Өчигдөр оройноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч болон АН руу хандсан эрээ цээргүй дайралтуудхэвлэлээр явлаа. Тиймээс хийж байгаа ажлаа дахин тайлбарлахгүй бол болохгүй нь. Зургаан сайдыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй. Гэтэл Засгийн газар хуулиараа гуравны хоёрын ирцтэй байж хуралддаг. Иймд Засгийн газрыг хуралдах боломжоор хангахын тулд Эрүүл мэндийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын томилгоонд АН-ын бүлэг оролцъё гэсэн. Бид эсрэг санал өгсөн ч МАН олонхоороо томилох боломжтой. Харамсалтай нь, Засгийн газраа бүрдүүлэх сонирхол МАН-д, Ерөнхий сайдад байхгүй байх шиг. Харин ч эсрэгээрээ үнийн хөөрөгдөл, цалингийн нэмэгдлийн асуудлыг АН-тай уясан тайлбарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь хийсэн байна лээ. Тийм юм байхгүй гэдгийг хэлье. Хоёр сайдаа томилоод Засгийн газар ажиллах боломжтой байна. Яамд эзэнгүй байгаа гэсэн мэдээлэл басяваад байгаа. Өнөөдөр сайд нарын үүрэг гүйцэтгэгчид ажиллаж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчийг Т.Ганди, Батлан хамгаалахын сайдын үүргийг Г.Занданшатар гээд бүгд л үүрэг гүйцэтгэгчтэй. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар нь ч ажлаа хийж байгаа. Тэгэхээр яамд эзэнгүйрлээ гэж ярих нь зохисгүй. Төр, засгийн ажил унасан юм байхгүй" гэв. Ингээд хурал зохион байгуулагчид сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Тэргүүн шадар сайдаасбусад  таван   сайдыгтомилоход АН яагаадзавсарлага аваад байгаа юм бэ. Хуулийн дагуу лоруулж ирсэн нэр дэвшигчид шүү дээ?

Л.Гантөмөр: Хоёр заалт бүхий бичгийг Ерөнхий сайдад явуулсан. Тэргүүн шадар сайдын орон тоог байхгүй болгох,сайд нараа УИХ-ын гишүүдээс биш гаднаас нэр дэвшүүлэх гэсэн агуулгатай бичгийнхээ хариуг хүлээж байна. Саналын хариу ирэхээр асуудал тодорхой болно. ЗаСгийн газар ажил хийе гэж байгаа бол хоёр сайдаа томилоод л явахад болно.

-Та бүхний хоёр шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ?

Л.Гантөмөр: -МАН-ын шийдвэр ганцхан үнэн байдаг гэсэн зарчмаас ухраач ээ. Ерөнхийлөгчтэй холбож гаргасан гүтгэлэгүүд бүгд цэвэр сонгуулийн ажил гэдгийг хэлье.

-МАН засгаа бүрдүүлэх сонирхолгүй байгаагийн шалтгаан нь тэгвэл юу юмбэ?

Э.Бат-үүл: -Ерөнхий сайдын үйлдэл өөрөө засгаа байгуулах гэж шамдахгүй байгааг нь илтгэж байна. Үндсэн хуульд сайдыг нэг бүрчлэн хэлэлцэн томилно гээд заачихсан байгаа. Гэтэл нэг сайдын томилгоогоор бусад сайдыг барьцаалж байна шүү дээ. Одоо дөрвөн ч сайдын асуудлыг Байнгын хороогоор хэлэлцчихээд байхад УИХ-аар хэлэлцүүлэхгүй байна. Ямар сайндаа цөөнхийн бүлэг нь чуулганаа хуралдуулж, сайд нараа томилооч ээ гэж шаардаж байна шүү дээ. Шулуухан хэлэхэд, У.Хүрэлсүхийг томилохгүй бол бусдыг нь томилохгүй гэсэн бодлого харагдаад байна. Бас Засгийн газрыг сонгуулийн штаб болгох нь. Намын ерөнхий нарийн бичгийн даргаа авчирч тавиад л, төрийн албан хаагчдыг улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлээд л. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад улс төрийн сонирхол байгаагаас засгаа ажиллуулах сонирхол алга.

-МАН-ынхан танай саналуудыг хүлээж авахгүй яваад байвал дараагийн алхам юу байх вэ?

Э.Бат-үүл:-Улайм цайм нэг сайдаар барьцаалаад байвал Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавихаас өөр арга алга.

Л.Гантөмөр: -Энэ бол Бат-Үүл гишүүний хувийн байр суурь. Би бүлгийн албан ёсны байр суурийг илэрхийлж байгаа. Нэмж хэлэхэд, хэвлэлээр АН-ын бүлгийн байр суурийг АН-ынх юм шиг харж байна. Манай намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороо энэ асуудлыг хэлэлцээгүй. Харин УИХ-ын бүтцийн байгууллага болох АН-ын бүлгийн байр суурь явж байгааг давхар сануулъя.

-Хамтарсан Засгийнгазраас гарах мэдэгдэлхийхдээ АН-ын даргаН.Алтанхуяг сайдад нэр дэвшигч хэн ч байсандэмжинэ гэж байсан. Энэтэгээд АН-ын бүлгийнбайр суурь биш үү?

Л.Гантөмөр: -Тийм. Хувь хүнийх нь байр суурь байсан.

-Танай бүлэг Тэргүүншадар сайдын орон тоогбайхгүй болгоно гээдбайна. Гэтэл үнэндээ анх хамтарсан Засгийн газарбайгуулахдаа том хөтөлбөр дэвшүүлсэн. Томхөтөлбөртөө зориулж том бүтэцтэйгээр ажиллана гэж байсан шүү дээ?

Л.Гантөмөр: -Тухайн үед АН-ын даргыг л Засгийн газарт оруулах гэж Тэргүүн шадар сайдын албыг бий болгосон юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.