Санхүүгийн Зах Зээлийн Холбоо (СЗЗХ) , Монголын барилгын үндэсний ассоциаци (МБҮА)
2014.05.24
Санхүүгийн Зах Зээлийн Холбоотой санамж бичиг зурлаа
“Барилгын салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, зөв механизмийг бий болгох ” чиглэлээр хамтран ажиллах хоёр талт санамж бичигт гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээ Санхүүгийн Зах Зээлийн Холбоо (СЗЗХ) , Монголын барилгын үндэсний ассоциаци (МБҮА) – ийн хооронд 04 сарын 16 өдөр болж, албан ёсны хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа.
Ингээд нэн тэргүүнд дараахь чиглэлээр хамтран ажиллах юм. Үүнд:
Барилгын салбарын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, сайн засаглалыг төлөвшүүлэх
- Үл хөдлөх хөрөнгө, орон сууцны зах зээлийн хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах техник туслалцааны төслийг хамтран хэрэгжүүлэх
- Барилгын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжилтийн механизм, арга замуудыг гаргах.
- · Салбарын чадавхийг сайжруулах зорилгоор судалгааны ажилд хамтран оролцох
- · Барилгын салбарын санхүү бүртгэлийн системийг сайжруулах зорилгоор санхүүгийн моделийг танилцуулж, нягтлан бодох бүртгэлийн аргачлал болон стандартыг нутагшуулах
- · Хөрөнгө оруулалтын шинэ хандлагууд, нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах
- · Барилгын салбарын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, сургалт, семинар хамтран зохион байгуулах