Х.Болорчулуун: Газрын тосны хуулийг улстөржилт, хувийн ашиг сонирхлын асуудлаар шийдчихлээ
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.05.21

Х.Болорчулуун: Газрын тосны хуулийг улстөржилт, хувийн ашиг сонирхлын асуудлаар шийдчихлээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.

 -Таны ажлын хэсгийг нь ахалсан Газрын тосны тухай хуулийн төсөл тун аятайхан болчихлоо гэж байсан ч чуулганы нэгдсэн хуралдаанаар унагачихсан. Өнөө хэр Газрын тосны хуулийг батлахгүй байгаа нь ямар шалтгаантай юм болоо?

-Хуулийн төсөл сайн болсон гэдэгтэй санал нийлнэ. Өмнө нь 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хууль нь цөөхөн хуудастай, өнөөдрийн нийгэм эдийн засгийн харилцааны энэ нөхцөлд ашиглах боломж багатай байсан. Тиймээс Газрын тосны тухай хуулийг зайлшгүй шинэчлэн найруулж батлах нь ажлын хэсгийг нь ахалсан дан ганц миний асуудал ч биш УИХ-д төр түшилцэн суугаа бүх гишүүдийн анхаарах асуудлын нэг байлаа. Даанч ардын намын бүлгийн гишүүд улс төржин бүгд эсрэг, дээр нь Ардчилсан намын  сонирхлын зөрчилтэй ч байж болох гишүүд нэмэр болоод унагачихлаа. Одоо маш харамсалтай зүйл боллоо гээд олон юм яриад яахав. Энэ цаг үед Монгол Улсад маш хэрэгтэй хууль байсан юм. БНМАУ-ын хуулиудаас цор ганцаараа шинэчлэгдэж чадаагүй байсан тийм л хууль байв. Газрын тосны хууль нь байгалийн баялгийн хувьд ашигт малтмалын дараа орох маш чухал хууль гэдгийг хэн бүхэн анхаарах л учиртай.

-Уг хууль гарсан бол ямар ямар боломж нээгдэх байв?

-Хөрөнгө оруулагч болон манай оронд аль алиндаа ашигтай нэлээд ач холбогдол өндөр хууль гарчих байсан юм. Энэ хуульд саяхан батлагдсан хөрөнгө оруулалтын тухай хууль үйлчлэх байлаа. Өөрөөр хэлбэл газрын тосны салбарт хөрөнгө оруулбал тогтвортой байдлын баталгаа үйлчилнэ гэсэн үг. Мөн газрын тосны эрэл хайгуулын үед болон ашиглалтын эхний таван жилд энэ салбарт ашиглах техник тоног төхөөрөмж, түүхий эд материал, зөөврийн сууц гээд бүгдийг гааль, НӨАТ- аас хөнгөлөх байсан.

Газрын тосны салбарт хөрөнгө оруулбал тогтвортой байдлын баталгаа үйлчилнэ гэсэн үг

Ер нь энэ хууль шинэчлэгдэн батлагдсанаар газрын тосны салбарт эрэл, хайгуул, ашиглалт хийх, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бүтээгдэхүүн хуваалт, нөөц ашигласны болон хайгуул ашиглалтын төлбөрийг хэрхэн авах, хэрхэн газрын тосны үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хяналт тавих, УИХ, Засгийн газар, аймаг сумын эрх үүрэг хэрхэн хэрэгжих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, үүрэг хариуцлагыг тодорхой тусгасан зэрэг олон чухал ач холбогдолтой байлаа. Уг хууль нь олон улсын ижил хуулиудын жишиг түвшинд хүрчихсэн байсан. Өмнөх хуулинд энэ бүхэн тодорхой тусгагдаагүй байсан юм.

Газрын тос боловсруулсан валютын урсгалыг Монгол дахь банкаар дамжуулна гэдэг маш зөв заалт орсон. Одоогийн хуулиар гадаадын банкаар валютын урсгал нь явагдаж байгаа. Энэ чигээрээ яваад байвал манай татвар болон аудитын байгууллага шалгах боломж, эрхзүйн үндэс байхгүй. Хөрөнгө оруулагчдын гаргаж буй зардал хөрөнгө оруулалтыг Үндэсний аудитын газар, мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргаж баталгаажуулдаг болгосон. Мөн газрын тосыг өчнөөн мянган тонноор нь олборлож байсан орон нутагт байгалийн баялгаас юу ч оногддоггүй байсныг нөөц ашигласны 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлж, бүх аймгуудад тэгш хуваарилахдаа газрын тостой аймгуудад арай түлхүү олгох тал дээр тусгасан байсан. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн арван хувь нь суманд, 20 хувь нь аймагт орохоор зохицуулагдсан байсан тул орон нутагт өгөөжтэй байлаа шүү дээ.

-Ардын намынхан хуулийн төсөл дээр эсрэг кноп дарсан нь Газрын тосны газрын дарга асан Амарсайхан агсны хэргээс болсон гэж яриад эхэлжээ. Түүнээс өмнө МАН-ын бүлгийн гишүүд хуулийг баталж болохгүй гээд дээгүүр доогуур гүйгээд байсан сураг бий?

-Ардын намынхан олон жил давамгай байдлаар төр барьж ирсэн. Тэгэхэд яагаад уг хуулийг шинэчлэхгүй, Их хурлаар оруулъя гэхэд нь унагаж байсан юм бэ гэдэг нь яалт ч үгүй хар төрүүлээд байгаа юм. МАН-ынхан Газрын тосны газрын дарга асан Амарсайхан агсны хэргээс болоод эсрэг санал өгсөн гэдэг бол дэвэргэсэн цуу яриа биз. Ер нь бол байгалийн баялагтай холбоотой хуулийн хүрээнд гадныхны лобби их явдаг нь Газрын тосны тухай хуулийн ажплын хэсгийг ахалж байхад илт мэдрэгдсэн. Тиймээс миний хардлага бусад. хүмүүсээс их байж магадгүй.

Ардын намынхны улс орны эрх ашиг, ард түмний амьдрал ахуй гэж цаг ямагт хашгичдаг хүмүүсээс нэг нь ч хуулийн төслийг дэмжиж санал өгөөгүй. Нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий уг хуулийн төсөл дээр ингэж хариуцлагагүй хандаж байгаа нь үнэхээр харамсалтай. Тэдний зүгээс “Бид цөөнх. Зүгээр л хараад сууж байна. Олонх ирцээ бүрдүүлж чадаагүй” гэдэг тайлбарыг хийгээд байгаа нь ч шалтаг, шалтгааны үндэс шүү. Хуулийг хэлэлцэх өдрийн хамгийн сүүлийн асуудал энэ хуулийн төсөл байсан тул зарим гишүүд, сайд нар картаа шургуулчихаад гараад явчихсан байсан. Чуулганы үдээс хойших хуралдаан өглөөний ирцээрээ явагдсан тул өөрөө эсрэг кноп дараагүй ч гэсэн шургуулсан карт нь эсрэг саналд тооцогдож хууль унах шалтгаан болсон. Мөн хэд хэдэн сайд санал

Байвал сайн хууль гэж ташаа ойлголттой явсаар байна. Бид бүх зүйлээ лоббид автаж гадныханд найр тавиад байвал Их хурлын гишүүдийн ам хишгийг хараад сууж буй хураалтад оролцоогүй нь тэдний хариуцлага ямар байгааг илтгэж байгаа юм. Зарим нэг гишүүд хуулийг уншиж судлаагүй байж сураг төдий сонссон зүйлсээрээ янз бүрийн юм яриад явж байсан нь буруу. Тиймдээ ч 60 гаруй гишүүний ирцтэйгээр санал хураалт явуулахын өмнө хоёрхон гишүүн асуулт асуусан. Үүнээс харахад тэдэнд хуулийг агуулга, ач холбогдолдоо бус зүгээр л улстөржилт, ашиг сонирхлын зөрчлөөр асуудлыг шийдчих- лээ.

-Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед хууль батлагдсан бол ямар эерэг нөлөөллүүдийг үзүүлэх байсан бол. Чамгүй цаг хугацаа зарцуулсан энэ хуулийн төслийг унагасан ч Засгийн газар дахин өргөн барьчихлаа...
Бид бүх зүйлээ лоббид автаж гадныханд найр тавиад байвал Их хурлын гишүүдийн ам хишгийг хараад сууж буй ангаахай шиг ард түмэн минь яах юм бэ.

-УИХ дахь нам, эвслийн бүлгийн төлөөлөл, мэргэжлийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн намрын чуулганаас хаврын чуулган хүртэл найман сарын хугацаанд чамгүй цаг зав, мэдлэг оюунаа уралдуулж ажилласан. Хууль хэдийгээр унасан ч Засгийн газраас даруйхан уг хуулийг дахин өргөн барилаа. Газрын тосны хуулийг шуурхай хэлэлцэж хаврын чуулганаараа батлах байх гэж найдаж байна.

Манай зарим нөхдүүд байгалийн баялагтай холбоотой хуулиудыг бусад улсын хуультай харьцуулахад сул, гадныханд тааламжтай л байвал сайн хууль гэж ташаа ойлголттой явсаар байна. Бид бүх зүйлээ лоббид автаж гадныханд найр тавиад байвал Их хурлын гишүүдийн ам хишгийг хараад сууж буй ангаахай шиг ард түмэн минь яах юм бэ. Энэ хуулийн төсөл ганцхан надад хамаатай биш, бүх монголчуудад хамаатай. Тиймдээ ч өөрийн эрхгүй эх орныхоо баялгийг шийдвэрлэх асуудалд хайнга хандаж чадахгүй, харамладгаа хуулийн төсөл дээр ажиллаж байхдаа дэндүү их ойлгосон.

-Хууль батлагдсан бол өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа, дураараа дургиж буй компаниудад халгаатай болох байсан биз. Ардын намынхан зарим газрын тос олборлогч компаниудтай холбоо сүлбээтэй гэх юм?

-Хардах эрхийнхээ хүрээнд ярихад тийм байх магадлал өндөр. МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс “Газрын тосны хууль дээр нэг ч хүн хуруу хөдөлгөж болохгүй шүү гэж үүрэг өгсөн. Намынхаа удирдлагаас зөрж болохгүй байсан” гэж хэлсэн. Нам гэдэг ийм айхтар зүйл. Хэдий намын удирдлага үүрэгдсэн ч гэсэн тэр хүмүүс нам гэхээсээ улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой байсан юм.

-Тантай хамт нэг тойргоос гарсан Н.Номтойбаяр гишүүн ядаж дэмжсэн бол болох байсан. Нэг тойргоос гарчихаад энэ талаараа тохирчихож болоогүй юм уу?

- Нэгэнт асуусан асуултад чинь хариулахад би энэ хүний талаар сонгуулийн үед ч, тойрогтоо ажиллаж байхдаа ч сөрөг үг унагаж байгаагүй. Харин энэ удаа сэтгэл дундуур байна. Дээр-хэлсэнчлэн намын эрх ашиг, намаар дамжин хүртэх хувийн эрх ашиг нь итгэл хүлээлгэн өөрийг нь сонгосон мянга мянган жирийн иргэдийн эрх ашгаас илүү байгаа нь харагдаж байна.

Ер нь улстөрчид С.Зориг агсны гэрээслэн хэлсэнчлэн улс орон, нам бүлэг, хувийн эрх ашгаа зөв эрэмбэлэх нь хамгаас чухал.

Ардын намаас гадна олонх, ирцээ бүрдүүлж чадаагүйгээс санал тэнцэж, хууль дэмжигдээгүй нь үнэн. Эрх баригчид дотор ч хариуцлагагүй-давхар дээлтнүүд байна шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар саналаа өгөлгүй хурлаа орхин гарч, Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа эсрэг санал өгсөн. Энэ бүхэн нэг зүйлийг хэлээд байх шиг санагдана.

-Манай орны газрын тосноос эзэмших хувь бага байгаа нь хэнд ашигтай юм бэ. Уг нь хуульд 50, 50 хувь гэж заасан байсан байх аа?

-Монголд өнөөдөр “Петро Чайна Дачин Тамсаг”, “Доншен” зэрэг Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд газрын тос олборлож байна. Одоо байгаа хууль, гэрээгээр манай улс нийт газрын тосныхоо 24 хувийг л хүртдэг байхгүй юу. Дэлхийн бусад орнууд харин өөр байна. Норвеги улс газрын тосноосоо 78 хувийг онцгой болон ашгийн татвараар авч байгаа. Тиймдээ ч ДНБ-ий 23 хувийг ганцхан газрын тосноос бүрдүүлдэг.

Цаашлаад Индонез гэхэд бүтээгдэхүүн хуваах гэрээг анх нэвтрүүлсэн туршлагатай орон. Тэнд 71.1 хувийг төр. нь авдаг байх жишээтэй. Ингэж улс орон байгалийн баялаг, тэр дундаа газрын тосоо ашиглаж байхад манайх дэлхийн жишгээс бага хувийг хүртэж байгаа нь харамсмаар. Манай улс 348 сая тонн газрын тосны нөөцтэй. Үүний зөвхөн 30 хувийг олборлоход 75 тэрбум долларын үнэ цэнэ байна. Газрын тос гэдэг хайгуул хийгээд нэг л нөөцийг нь олж тогтоочихвол маш өндөр ашигтай онцгой бизнес.