Уул уурхайн салбарт тууштай бодлого, тогтвортой байдал чухал
Уул уурхайн салбарт тууштай бодлого, тогтвортой байдал чухал
2014.05.19

Уул уурхайн салбарт тууштай бодлого, тогтвортой байдал чухал

Өнөөдөр манай улсын Хөрөнгийн биржид бүрт­­гэлтэй 300 гаруй ком­па­нийн зах зээлийн нийт үнэлгээний 86.3 ху­вийг бүрдүүлж бай­гаа 30 ор­чим компанийн 10 нь уул уурхайн компани бө­гөөд тэд зах зээлийн нийт үнэлгээний 48 хувийг бүрдүүлдэг гэх судалгаа бий.

2010-2012 оны дунджаар тооцоход уул уурхайн сал­барт үйл ажиллагаа явуул­даг компаниудын нийт хөрөнгийн 45.6 хувийг эр­гэлтийн бус хөрөнгө, сан­хүүжилтийн 56.8 хувийг өр төлбөр эзэлж байна. Нөгөө­тэйгүүр тэдгээрийн өсөлт давамгайлсан нийт өрийн харьцаа жилээс жилд нэмэгдэх хандлагатай, до­тоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт бүр­дүү­лэх алхам бараг л хийг­дэхгүй байгаа юм.

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэг­дэхийн хэрээр компаниудын эзэмшигчийн өмчийн дүн нэмэгдэхгүй, өөрийн хөрөн­гийн оролцоо нь сүүлийн гурван жилд 50.9-38-7 хувь болтлоо буурсан болох нь судалгаанаас харагдаж бай­на. Энэ нь тус салбарын хөрөнгийн ашиглалт, өгөөж сул, үйл ажиллагааны цэвэр ашиг тогтвортой нэмэгдэж чадахгүй байгаатай хол­боотой юм.

Тө­рийн бодлого ямар байхаас шалтгаалж монгол орны ирээдүйн хөгжил харагдана

Хэдий тийм ч орлогын хуваарилалт, татварын ор­чин, бодлогын тогтворгүй байдлаас хамаардаг талаар салбарынхан ч өөрсдөө хэл­­дэг. Тэдний ярианаас үзэхэд дотоодын болон хам­тарсан, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаар ангилан судалж, дүгнэлт өгөх замаар салбарын бод­логыг тодорхойлох шаард­лага зайлш­гүй тавигдаж байгаа аж.

Тэгвэл дээрх асууд­луудыг онол, практик, шинжлэх ухааны үндэслэлтэй шийд­вэрлэх, нөгөө­тэйгүүр олон улсын эрдэс баялгийн удирд­­лагын турш­­лагыг суд­лах, тус чиг­­лэлээр хийгдэж бай­гаа судалгааны ажлуудын үр дүн болон мэдлэгийг бус­дад түгээх зорилготой “Уул уурхай түшиглэсэн эдийн засаг дахь макро эдийн засгийн удирдлага ба бизнесийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал боллоо. Өнгөрсөн баасан гарагт болсон энэхүү хурал гурав дахь жилдээ зохион бай­гуулагдаж байгаа юм. Энэ жилийн хувьд МУИС-ийн Бизнесийн сургууль болон Удирдлага эдийн засгийн сургалт, эрдэм шинжил­гээний бай­гуул­лагууд хамт­ран зохион байгууллаа.

Хуралд нийт гадаад, дотоодын 15 илтгэл та­вигдсан бөгөөд 120 гаруй хүн оролцов. Манай улсын эрдэмтэн, судлаачдаас гадна гадаадын уул уурхайн сал­барын эдийн засгийн нэр­тэй судлаач нар хүрэлцэн ирсэн. Тухайлбал Японы “ЖАЙКА” байгууллагын ах­лах зөвлөх, доктор И.Хосои, Австралийн Куртис их сургуулийн доктор Фэй Рола Рүбзен, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн GIZ IMRA төслийг төлөөлөн доктор С.Хансельманн нар илтгэл тавьсан юм.

Түүнчлэн “Оюу тол­гой” ХХК-ийн за­хирал Да.Ганболд, Уул уурхай ассоциацийн ерөн­хийлөгч Д.Дамба нарын эрдэмтэн мэргэд илтгэл тавив. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш нар “Уул уурхай гэдэг нь нэг та­лаасаа улсын хөгжилд эдийн засгийн том боломж олгож байна. Уул уурхайн асуудал нь цогц том асуудал юм. Иймд бид үүнийг олон талаас нь хэлэлцэж, судалж, эрсдэл бүхнийг тооцох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр зөв бодлого явуулах ёстой. Тө­рийн бодлого ямар байхаас шалтгаалж монгол орны ирээдүйн хөгжил харагдана” хэмээн ярьж байлаа.