Х.Тэмүүжин: Хуулийн салбарын шинэчлэлд долоон алхам дутуу байна
Хуулийн салбарын шинэчлэлд долоон алхам дутуу байна
2014.05.21

Х.Тэмүүжин: Хуулийн салбарын шинэчлэлд долоон алхам дутуу байна

“Бид гурав  алхчихаад байгаа. Хуулийн салбарын шинэчлэлийг хийхэд дахиад долоон алхам дутуу байна”. Энэ бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслөө танилцуулахдаа хэлсэн үг. Тэрээр өчигдөр Хууль зүйн байнгын хороонд дээрх төслүүдээ танилцуулж, хэлэлцэх эсэхийг нь шийдүүлсэн юм.

Энэ хоёр төслийг баталснаар дагаж бараг 200 гаруй хуульд өөрчлөлт орно гэхээр цар хүрээний хувьд ямархуу хууль болох нь ойлгогдох байх. Нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь ч гэсэн маш их гэдгийг төсөл санаачлагчид,  Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ч хэлж байлаа. Ганцхан жишээ хэлэхэд, энэ хуулиуд батлагдсанаар одоо ял эдэлж буй хүмүүсийн 30 хувь нь суллагдаж, 68 хувийнх нь эдэлж буй ял хөнгөрөх юм байна.

Өмнө нь хуулийн салбарт шинэчлэл хийж байсан ч гол цөм нь энэ хоёр төсөл болон үүний дараа Засгийн, газраас өргөн барих Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх төслүүд гэж Х.Тэмүүжин сайд мэдэгдэж байлаа. Ингээд УИХ-ын гишүүдийн асуултад Хууль зүйн сайд хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.

Л.БОЛД: -1990 онд нийгэм өөрчлөгдөхөд шууд өөрчилж болохгүй гээд боловсрол, хуулийн салбар хоёр үлдсэн. Явцын дунд өөрчилье гээд хойшлуулсан. Уг нь төр, иргэн хоёр тэгш эрхтэй байх ёстой юм. Гэвч хуулийн салбар дээр ирэхээрээ төр нь иргэнийхээ дээр гарчихдаг. Мэдүүлэг, хэргээ хүлээх гэсэн хоёр зүйлээр л ял оноогоод байна. Энэ нь зөв үү. Өөрөөр хэлбэл, бид өнөөг хүртэл өвчнийхөө үндсийг олж ирэв үү, өнгөн талыг нь эмчлээд байв уу. Сталин утгаар ярьсан гэдэг юм билээ. “Миний гаанс алга болчихлоо” гэж. Эргээд нөгөө хүндээ “Би гаансаа олчихлоо” гээд залгатал “Та санаа зоволтгүй. Таны гаансыг хулгайлсан таван хүн хэргээ хүлээж. гурвыг нь “цаазалчихсан” гэсэн байдаг. Үүн шиг байж болохгүй. Хүн хэргээ хүлээсэн ч нотлох ёстой. тарчлаах хоёрын хувьд гэмт хэргийн төрлөөс хасагдсан. Гэхдээ тарчлаах гэдэг нь хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл ч гэдэг юм уу бусад гэмт хэрэг рүүгээ орчихож байгаа юм. Харин гүтгэхийг гэмт хэрэг биш гэж үзээд зөрчилд тооцох гэж байгаа. Гэхдээ гэмт хэрэгт хүн гүтгэвэл гэмт хэрэг болно. Түүнээс үзэл бодлоо илэрхийлэх, хардах эрхээ эдэлбэл гэмт хэрэгт тооцохгүй.

Өргөн барьж буй хүний хувьд би хариуцна.

Цаазаар    авах ялыг түдгэлзүүлснээс үл хамаарч онц хүнд гэмт хэрэг гарч байна. Энэ нь нэгд, эдийн засгийн байдалтай холбоотой. Хоёрт, бусад оронд гэмт хэргийн тухай мэдээлдэг стандарт гэж       бий. Манайд байхгүй болохоор хэвлэлүүд нэг бүрчилж мэдээлж байна. Энэ нь эргээд зарим гэмт хэрэгт хичээл болдог. Бас шоронгийн үйлчилгээ байна. Хүн эхлээд амьдралын шаардлагаар хулгай       хийдэг.

Ингээд шоронд орж   гарахдаа овгорын гэдэг юмуу шаардлагаар хулгай хийдэг болж өөрчлөгдөж байгаа юм. Мэдээж, онц хүнд гэмт хэрэг гарах бас нэг шалтгаан нь архидах, мансуурах.

Гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан хүнд торгууль ногдуулахдаа тооцох нэгж ашиглана гэж заасан нь Байнгын хороон дээр нэлээд маргаан дагуулав. Д.Лүндээжанцан гишүүн нэг тооцох нэгж нь нэг ам.доллар юм уу гэж байсан бол хууль

санаачлагчид төгрөгийн тухайн үеийн ханшаар бодож гаргана гэж байлаа. Ерөнхийдөө нэг ам.доллартай тэнцэх хэмжээний нэгж юм байна.

Ц.НЯМДОРЖ: -Энэ Эрүүгийн хууль дээр хэн суусан юм бэ. Хариуцах эзэн байх ёстой биз дээ.

Х.ТЭМҮҮЖИН: -Өргөн барьж буй хүний хувьд би хариуцна.

Ц.НЯМДОРЖ: -Шүүгчийг  доромжилсон бол аж ахуйн нэгжийг 10 сая, иргэнийг нэг сая төгрөгөөр торгох юм байна. Тооцох нэгжийг төгрөгт шилжүүлэхэд иймэрхүү үнийн дүн гарч буйг Хууль зүйн яамныхан өчигдөр хэлж байв/. Ийм байж болох уу. Тодорхой өөрчлөлтгүй дээш, доош гэхгүй шууд ингэх нь зөв үү.

Х.ТЭМҮҮЖИН: -Зөрчил дээр шийтгэл нь тодорхой байна. Харин гэмт хэрэг дээр харилцан адилгүй байх юм. Жишээ нь, жолооны бүсээ зүүгээгүй бол шууд 5000 төгрөг гэдэг ч юм уу.

Энэ хуулийг нэг хүн боловсруулаад түлхчихдэг юм биш. Гурван удаа давхардсан тоогоор 500 гаруй байгууллагаас санал авсан.

О. БААСАНХҮҮ:        -Бидний яриад байгаа энэ хуулиуд чинь үнэхээр түүхий байна. Үнэхээр аймшигтай төслүүд орж ирлээ. Жишээ нь, нийгмийн даатгалаа төлөөгүй бол гэмт хэрэгтэн болох нь байна шүү дээ.

Ц.НЯМДОРЖ: -Тэмүүжин сайд аа, энэ хуулиар чинь чимхэх, өшиглөх хоёрыг яг адилхан 50 төгрөгөөр торгох болчихоод байна шүү дээ. Та нар ганцхан тооцох нэгж гэсэн асуултад л уналаа.

Би тэгээд хэн хариуцах юм гэж асуугаад байгаа юм. Их сургуулийн хуулийн ангийнхан Монголын хуулиар тоглох гэж оролдохоо болиорой. Та нар тэр танхимдаа л эргэлдэж байсан амьтад шүү дээ.

Х.ТЭМҮҮЖИН: -Энэ хуулийг нэг хүн боловсруулаад түлхчихдэг юм биш. Гурван удаа давхардсан тоогоор 500 гаруй байгууллагаас санал авсан.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН:   -Би сайдаас танин мэдэхүйн чанар- тай юм асууя. Эрүүгийн хуулийн нэрийг Гэмт хэргийн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн нэрийг Зөрчлийн тухай хууль болгож өөрчилж байгаа юм байна. Энэ хуулиудыг өөрчилснөөр дагаад 200 гаруй хуульд өөрчлөлт орох юм байна. Ингэхийн тулд бүх хуулийг дахин хэвлэх нь. Ер нь энд хэвлэлтийн зардалд хэдэн төгрөг гарах бол. Тооцож үзсэн үү. Уг нь агуулгыг нь өөрчлөөд нэрийг нь өөрчлөхгүй байхад болох байсан юм биш үү.

Х.ТЭМҮҮЖИН:  -Энэ хоёр

хуулийн зөвхөн"’нэрийг сольж байгаа гэж ойлговол өрөөсгөл юм. Мэдээж тодорхой зардал гарна. Гэхдээ энэ зардал, шинэтгэл нь хүний эрхийг хамгаалах чиглэлд илүү үр дүнгээ өгнө.

Ийнхүү асуулт хариулт өрнөсний эцэст Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн  төслүүдийг УИХ-аар хэлэлцэхийг Хууль зүйн байнгын хороо дэмжлээ.