Үүнийг УИХ-ын дарга уншиж таницууллаа.
2014.05.15
Х.Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төслөө эргүүлэн татлаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсний дагуу Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцсэн билээ. Энэ үеэр санал хураахын өмнө МАН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан юм.
Завсарлагын хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх ёстой байсан юм.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү хаалттай хуралдааны үеэр яригдсан зарим тоо, баримтыг нягтлах шаардлагатай байгаа тул тогтоолын төслөө эргүүлэн татах болсон байна. Үүнийг УИХ-ын дарга уншиж таницууллаа.