О.Баасанхүү: Зорилгодоо хүрчихвэл Х.Тэмүүжинг огцруулах тогтоолоо татаж авахад болохгүй юмгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.05.01

О.Баасанхүү: Зорилгодоо хүрчихвэл Х.Тэмүүжинг огцруулах тогтоолоо татаж авахад болохгүй юмгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг сайдын албан тушаалаас нь огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан. АН-ыхан бүлгийнхэн Х.Тэмүүжин сайдыг огцруулахын эсрэг байр сууриа нэгтгэсэн. Энэ асуудлыг УИХ-ын маргаашийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.

О.Баасанхүү гишүүн дарамт шахалтад орсон. Тиймээс Х.Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төслөө эргүүлэн татах нь гэсэн мэдээлэл гарлаа. Тэрбээр энэ эргэлзээг тайлж, хариулт өгсөн юм.

"Би Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төслөө буцааж аваагүй. Авахыг хүссэн дарамт шахалт олон талаас ирсэн" гэв.

Би Тэмүүжин сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэл гаргасан.

Нэгдүгээрт, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах.

Хоёрдугаарт, тус эмнэлгийн байранд байрлуулсан 3.2 тэрбум төгрөгийн үнэтэй MRI аппрат эвдэрснийг хүлээн зөвшөөрөх.

Гуравдугаарт, хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөр. 15 настай хүүгээ Канад улсын иргэнд үрчлүүлж сургаж ирчихээд, хүүхдээ эргүүлээд өөрийнхээ нэр дээр оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ.

Эдгээр шаардлагыг биелүүлбэл би заавал Х.Тэмүүжин сайдыг огцруулах шаардлагагүй, зорилгодоо хүрлээ гэж үзнэ гэв.