Л.Гантөмөр: “Супер Тархи” Монгол улсыг хөгжүүлнэ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр6
2012.05.25

Л.Гантөмөр: “Супер Тархи” Монгол улсыг хөгжүүлнэ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр ярилцлаа.

Энэ удаагийн "БиМонголоо ингэж хөгжүүлнэ" буландааУИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг урилаа. "Монголыгхөгжүүлэхийн тулд боловсролын системийг шинэчилж,хүүхэд бүртэй тулж ажилладаг, улмаар "супер тархинууд"- ыг бэлтгэдэг технологийг олох ёстой" гэж эрхэм гишүүнонцолсон юм.

...Ер нь бол оюун санааны хувьд хүчирхэг хүмүүсийг бэлтгэх ёстой. Эхний 10 жилд ийм хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй, нэг үгээр хэлбэл, манай Баабар шиг хүмүүс хэдэн зуугаараа байх ёстой. Монголд хэдэн арав л байна, энэ нь цөөхөн байна Жишээ нь Сингапур өнөөдөр дийлдэхгүй байгаа ганихан шалтгаан байна шүү дээ. Бүгдээрээ өндөр боловсролтой, яаж ч чадахгүй. Жишээлбэл, Орос, Хятад хоёрт өндөр боловсролтой 10 сая хүн байна гэж бодъё. Монголд өндөр боловсролтой нэг сая хүн байна гэж бодоход яг л тэнцүү харьяа шүү дээ. Зүгээр бодит чадвар нь өөрөө 10/1 байхгүй юу. Гэтэл яг одоо болохоор өндөр боловсролтой 50 мянган хүн байна гэхээр 200/1 болчхоод байгаа ЮМ. ИНГЭЭД Л жижигрээд байна шүү дээ. Манай жижигрээд байгаа гол шалтгаан ерөөсөө л энэ. Одоо энэ дэлхий ертөнц бол ерөөсөө л оюун санааны тулаан, өөр юу ч биш...

-Та манай "Би Монголоо ингэж хөгжүүлнэ" гэдэг буланд зочноор уригдаж байна. Тийм учраас хөгжил гэж таныхаар юу вэ гэдэг асуултаас ярилцлагаа эхэлье?

-Бидний хамгийн эхэнд дэвшүүлэх зорилт бол хүн төрөлхтөнтэй хөл нийлэх л хэрэгтэй. Хүн төрөлхтөн бол өөрөө гарал үүсэл, эхлэл, хөгжил дэвшил, өнгөрсөн цаг үеийн түүх гээд харахад нэг нь нөгөөдөө шинэ соргог мэдээлэл дамжуулж, олж авсан юмаа бусад даа дамжуулж, бусадтайгаа хуваалцаж, хөл нийлж ирсэн. Эндээс тодорхой улс орнууд хоцорчихсон байгаа. Өөрөөр хэлбэл, бусадтай хөл нийлүүлэх, төрийн өөрийн гэсэн бодлогогүй улс орнууд хоцорчихсон шүү дээ. Жишээлбэл, бид Манжийн дарангуйлалд 200 гаруй жил болоход өөрийн гэсэн хөгжлийн бодлого гаргах боломжгүй байсан. Тэр үеийн бодлогыг манжууд тодорхойлсон. Дараа нь оросуудын эрхшээлд байхад бас л өөрийн бодлогогүй байлаа шүү дээ.

Одоо бол өөрийн гэсэн бодлогыг гаргаад, дэлхийн хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлээд явж байгаа.

Үүнийг бид хөгжил гээд байгаа юм. Хөгжил дотроо хамгийн чухал нь оюуны санааны хөгжил. Дэлхий ертөнцийг таних, өөрийгөө таних, эргэн тойрноо ойлгох, амьдралыг утга учиртай болгож харах, өөртөө итгэлтэй байх гэх мэт. Ер нь хөгжчихсөн улс орны хүмүүс хамгийн том давуу тал нь эрх чөлөөг мэдэрдэг, өөртөө итгэдэг, өөрөө ямар нэгэн зүйлийг сонирхдог. Амьдралаа сонирхолтой болгосон хүмүүсийн нэгдлийг л хөгжчихсөн улс орон гээд байгаа юм. Харанхуй орчин, хоцрогдсон байдал гэдэг бол үндсэндээ хэн нэгэн этгээдийн бий болгосон үг яриа, бодлого зорилтод автаж байгаа ард түмнийг хэлнэ. "Чи усанд орохгүй байх чинь гайхамшигтай үйл явдал гэхэд л тэрийг даган баясаж байгаа ард түмэн бол харанхуй, бүдүүлэг, хоцрогдсон байна шүү дээ. Саяхан шүү дээ, одоогоос 40-50 жилийн өмнө л германчууд бүх нийтээрээ усанд орж сурсан байдаг. Ингээд амьтнаас ялгарч эхэлсэн байхгүй юу. Тэгэхээр монголчууд хэзээ хүн төрөлхтний оюун санааны хөгжилтэй хөл нийлүүлэх юм бэ гэдэг бол хамгийн чухал асуудал мөн. Тийм учраас би хөгжлийг боловсролоор олж авч байгаа мэдлэг, мэдээллийн боломж бололцоо, тэрийг тайлж байгаа ур чадварыг л хэлэх болов уу гэж харж байгаа. Тэгэхээр энэ рүү л анхаарах ёстой.

-Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш харьцангуй бүх мэдээлэл нээлттэй, ил тод болсон. Хүсвэл ямар чмэдээллийг олж авах боломж монголчуудад байна. Гэвч тэр мэдээллийг тайлж унших, оюуны  санааныхувьд хэр бэлтгэгдэн бол?

-Ер нь бол оюун санааны хувьд хүчирхэг хүмүүсийг бэлтгэх ёстой. Эхний 10 жилд ийм хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй, нэг үгээр хэлбэл, манай Баабар шиг хүмүүс хэдэн зуугаараа байх ёстой. Монголд хэдэн арав л байна, энэ нь цөөхөн байна. Дараа нь энэ хүмүүсийн түгээх сүлжээ сайн байх ёстой. Тэр нь манай боловсролын системийг хэлээд байгаа. Бидэнд цөөхүүлээ учраас нэг том давуу тал байгаа. Юу гэхээр хүүхэд болгоныг хөгжүүлж болно. Энэ боломжтой зүйл. Хүүхэд болгон нэг юмыг чадна. Морин хуур, гитар тоглож, гүйж харайж чадна. Гэхдээ тэрийг бүр шилдэг нь болтлоо хийж чадна. Ямар нэгэн зүйлийг шүү дээ. Тэгэхээр хүн төрөлхтний хийдэг аливаа үйлдэл, аливаа урлаг спорт, шинжлэх ухаан, нийгмийн ажил гээд. Энэ болгоноос аль нэгийг нь хүн болгонд эзэмшүүлэх тийм л боловсролын систем байх ёстой. Нэг үгээр хэлбэл, хүүхэд болгонтой тулж ажиллах ёстой байхгүй юу. Нэгийг харьцах нь нэг гэдэг системийг бид нэвтрүүлэх ёстой. Ингэж чадвал муу, сул дорой, тэнүүлчин, худалч, хулгайч хүүхэд гарахгүй. Хүн болгон өөр өөрийнхөөрөө амьдралаа зохиогоод, аваад явдаг болно. Хамгийн гол нь дур хүслийг нь төрүүлэх. Одоо 10 жилийн хүүхдүүдээс чи сургуульдаа дуртай юу гэж асуухад хэдэн хувь нь дуртай гэж хариулж байна, бид мэддэг баймаар байна. Ялангуяа ахлах анги руу ороод ирэхээр бүр дургүй. Яагаад гэвэл ялгарал хэтэрхий бий болоод, онц сурлагтанууд, муу сурлагтануудын хоёр том арми бий болоод, дээрээс нь дунд чуул гэж бас нэг арми бий болчихсон. Тэгээд дундаас доогуур арми бол ерөөсөө сонирхолгүй болчхож байгаа юм. Онц чуул болохоор шинэ жил болсон ч урлагийн номероо тэд авч явдаг, тэмцээн болсон ч оролцдог, олимпиад болсон ч явж байдаг. Нэг иймэрхүү цөөнхийн дарангуйллыг тогтоогоод Байгаа юм. Гэхдээ энэ хэсэг нь яг үндэстнээ тоолохоор хэтэрхий цөөн болчхоод байгаа. Бид бол 100 хувь гэдэг юм руу л явах ёстой.

-Манай боловсролын систем хүүхдэд бүх юмыг заах гээд л үзээд байдаг, тэгээд хүүхэд эцэстээ ч юу ч үгүй шахуу үлддэг гэж шүүмжлэгддэг?

-Бүх юмыг зааж болно. Хамгийн гол нь тулж ажиллах ёстой. Энийг л монголчуудад яаж ойлгуулах вэ гэдэг нь бидний хийх ёстой ажил болчхоод байгаа юм. Хийх ёстой даалгавар гарч ирчхээд байна. Төр  засаг ойлгоод,  монголчууд ойлгочихвол   энэ   хөдөлнө.    10 жилээ бид хүүхдүүддээ зориулъя. 10 жилийн дотор боловсролын салбар   чинь   өөрөө   жинхэнэ "машин"   болно.   Үнэхээр   сод хүмүүсийг үйлдвэрлэж эхэлнэ. Тэгэхээр хоёр зүйл рүү л бид ирэх 10 жилийг зориулмаар байна. Нэг нь системээ бий болгоё,  нөгөө  нь үнэхээр "тасарчихсан  тархи" үйлдвэрлэе.

-Тэр хэрээр боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт гэж айхтар зүйл гарч ирнэ дээ. Одоо ч гэсэн боловсролд хангалттай хөрөнгө зарцуулж чадахгүй байгаа гэдэг шүүдээ?

-Тулж ажиллах, эсвэл нэгийг харьцах нэг гэх юм уу. Энэ хүүхэд болгоныг сургадаг боловсролын системийг томьёолох хэрэгтэй. Томьёолол гарчихвал цаашаагаа мөнгөө зараад л явна. Багш нараа бэлтгэнэ. 10 мянган багш бэлтгэх тухай хуулийн төсөл одоо надад бэлэн байна. 10 мянган багш бол хүүхэдтэй тулж ажиллах багш нар байхгүй юу. Тэрийг сураад гарах нь байна шүү дээ. Чиний ангид 30 хүүхэд байхад чи тэр хүүхэд бүртэй нэг бүрчлэн харьцах технологи нь юу байх вэ гэдгийг багшийн сургуульд нь заагаад өгөх нь. Одоо бол манай багш нарт тэр арга нь алга байна. Манай багш нар бол тэр 30 хүүхэд рүү нэг төрлийн мэдээлэл цацаж байгаад аль гайгүй үмхэж авсан, өөрт нь аль илүү таалагдсаныг өсгөөд, бойжуулаад л явж байна. Бусдыг нь хаяад л. Тэгэхээр бид бол хүүхэд болгоныг гэдэг ийм л бодлого руу шилжих хэрэгтэй. Тэр боддогоо ойлголцох хэрэгтэй. Жишээлбэл, над шиг ойлголттой хүмүүс байгаа. Гэхдээ үүнийг 100 хувийн ойлголттой болгоё. Ерөнхий сайд, Боловсролын сайд, Сангийн сайд, Ерөнхийлөгч нь ойлгодог баймаар байна. Ингэж чадвал энэ ажил явна.

-Тэгэхээр эцсийн дүндээ хөгжил хүүхдүүдээс л эхлэх нь ээ?

-Хоёр юмыг зэрэг түлхье гэж байгаа юм. Гайхамшигтай "моторуудыг бэлтгэе. Жишээ нь, аль нэг сургуулийг амлаж аваад тэр сургууль дээрээ хэрэгжүүлээд үзье. Тэгэхээр машин шиг ажилладаг тархинуудыг л бэлтгэж гэж байгаа юм, нэг гараараа. Нөгөө гараараа тэр машинуудаас гарч ирэх том том сургалтын бодлогуудыг, сургалтын ном нуудыг хүүхдүүдэд хүргэх системээ дахиад бэлтгэе. Гэтэл манайхан залхуурсаар байгаад сүүлдээ юу болж байна вэ гэхээр "Кембриж" гэж байгаа байхгүй юу. Кембриж гэдэг бол зүгээр л англи, америкийг магтан дуулсан боловсрол. Юу ч биш гэсэн үг. Шинжлэх ухаан бол физик гээд авъя. Кембрижийн физик,  Монголын  физик,  Оросын, Хятадын физик гэж ялгардаггүй биз дээ. Физикийн шинжлэх ухаан бол физикээрээ л байдаг. Математик энэ тэр гээд бүгд адилхан. Тийм учраас энэ шинжлэх ухаануудыг 10 жилийн дотор ийм хэмжээнд хүргэнэ гэсэн байгаа. Тэр хэмжээ нь тодорхой, харин яаж хүрэх вэ гэдэг нь технологийн асуудал. Энэ технологийг шийдэж чадсан орон гэвэл Сингапур байгаа. Бусад нь хийгээгүй шүү дээ. Англид байхгүй, Кембриж дотор байхгүй. Кембриж гэдэг бол Англи дэлхийн хамгийн агуу ард түмэн шүү гэдгийг магтан дуулсан систем. Тэрийг хүүхдүүддээ шингээж өгдөг. Гэтэл яг үнэндээ тэр алдартай их сургуулиудад хэн ордог юм бэ гэхээр тусгай бэлтгэгдсэн, хувийн сургуулийн хүүхдүүд тэнцдэг байхгүй юу. Бусад нь тэнцэж чадахгүй, баруунд ч гэсэн адилхан. Яагаад энэ том гүрнүүд ийм шигшээ сургууль байгуулаад байна вэ гэхээр хэт их хүн амтай. 50 сая, 100 сая, хэдэн зуун сая хүний тухай ярихаар нөгөө нэгийг харьцах нэг гэдэг тулж ажиллах ойлголт чинь алга болчхоод байгаа юм. Чадахгүй. Бид бол 600 мянган хүүхдийн тухай ярьж байгаа шүү дээ. 500 мянган хүүхдэд 50 Мянган багш байна гээд бод.нэг багшид 10-ХЯЯ хүүхдэд оногдож байгаа биз. Нэг багш 10-хан хүүхдийг л хөгжүүлэх ёстой байхгүй. Тэгэхээр энэ дээр бүтэн систем хийнэ л дээ, маш гоё систем хийж болно. Жишээ нь Сингапур өнөөдөр дийлдэхгүй байгаа ганцхан шалтгаан байна шүү дээ. Бүгдээрээ өндөр боловсролтой, яаж ч чадахгүй. Жишээлбэл, Орос, Хятад хоёрт өндөр боловсролтой 10 сая хүн байна гэж бодъё. Монголд өндөр боловсролтой нэг сая хун байна гэж бодоход яг л тэнцүү харьцаа шүү дээ. Зүгээр бодит чадвар нь өөрөө 10/1 байхгүй юу. Гэтэл яг одоо болохоор өндөр боловсролтой 50 мянган хүн байна гэхээр 200/1 болчхоод байгаа юм. Ингээд л жижигрээд байна шүү дээ. Манай жижигрээд байгаа гол шалтгаан ерөөсөө л энэ. Одоо энэ дэлхий ертөнц бол ерөөсөө л оюун санааны тулаан, өөр юу ч биш. Хэн мэргэн санаа гаргах вэ, хэн ухаалаг хандах вэ, хэн илүү шинийг нээх вэ, энэ л байхгүй юу. Түүнээс биш нэг их айхтар цөмийн зэвсгээр, эсвэл үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээрээ тулалдана гэж байхгүй шүү дээ.

-Өндөр боловсролтой "супер тархинууд" гараад ирлээ гэхэд тэдэнд ажлын байр алга. Жишээ нь, "Зөгийн үүр" гээд л хөтөлбөр зарлаад байгаа, зөгийнүүд эх нутагтаа ирэхгүй байна шүү дээ?

-Харин тийм учраас "супер тархинууд"-ын сургууль, супер тархинуудын ажлын байр хоёрыг зэрэг хийх ёстой байхгүй юу. Тэр улсуудаар ядаж монголчуудын уншдаг, судалдаг, ядаж л монгол хүүхдүүдийн унших 500 номыг тэд нараар өндөр үнэ төлөөд бичүүлье л дээ. Энэ 500 номыг уншихад монгол хүүхэд бүр гэгээрнэ. Ийм 500 номтой улс орон болох хэрэгтэй шүү дээ. Энэ улс оронд жишээ нь британика шиг, эсвэл википедиа шиг, гүүгл ч юм уу, хэрэгтэй байна. Тэрийг яагаад хийлгэж болдоггүй юм. Майкрософтын виндоус байна, яагаад монгол хэл дээр хийдэггүй юм. Энэ мэтээр оюунлаг хүмүүсээр хийлгэх ажил Монголд маш их байна. Тэд нарт мөнгийг нь төлөөд ажлыг нь хийлгэх ёстой.

-Манай улс ирэх 10 жилд "супер тархинууд"-ыг бэлтгэе   гэхээсээилүү "супер" уул уурхайгаараал хөгжинө гээд байх шиг байна?"

-Уул уурхай явна, хэн ч зогсоож чадахгүй. Яагаад гэвэл энэ уул уурхай чинь нээгдчихлээ шүү дээ, буцаад хаахгүй нь тодорхой. Монголчууд хүссэн ч, эс хүссэн ч энэ замаар явах нь тодорхой болчихлоо. Энийг юунд ашиглах вэ гэдэг нь хамгийн том асуудал.

-Юунд ашиглах вэ?

-Боловсролд л ашиглах ёстой. Оюуны санааны хөгжилд ашиглах хэрэг-тэй. Хамгийн сайн жишээ Завханд Санжмятав дарга 1000 хүүхдэд морин хуур сургаж байна. Гэтэл 2004 онд Завхан аймгийн хэмжээнд тавхан хүүхэд морин хуур тоглодог байлаа. Одоо тэр 1000 хүүхэд чинь том болохоороо ёстой баллана биз дээ. Хөгжим ойлгоно, сонсгол нь цэгцэр-чихсэн, харьцаад сурчихсан, өөртөө итгэлтэй. Их сургуулиуд руу Завханы хүүхэд орж ирэхээрээ үнэхээр дээрэлхэнэ. Тэр чинь хамаагүй хөгжилтэй, өөртөө итгэлтэй болчхож байна шүү дээ. Ийм юмыг төр засаг хийх ёстой байхгүй юу, Санжмятав дар-гаас суралц л даа. Жишээ нь Өмнө-говийнхон волейболын асар том бодлого явуулж байна. Өмнөговьчууд бүгд волейболчид болно гэж байгаа. Ердөө энэ л байхгүй юу даа. Ийм маягаар хүүхдийг нээх ажил руу мөнгөө зар.