Монгол эрдэмтний баг шинэ элемент байдгийг баталлаа
Цөмийн энергийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн эрдэмтэн Жадамбын Хуягтбаатарын удирдсан Германы Гельмгольц институт дэх Олон улсын судалгааны баг Z=117 атомын дугаартай шинэ элемент оршдогийг баталсан нь олон улсын түвшинд Монгол Улсын нэрийг гаргасан үйл явдал боллоо.
Тухайн элементийг анх Орос болон Амеркийн хамтарсан олон улсын судалгааны багийнхан 2010 онд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд нээсэн байна.
Германы Гельмгольц институт дэх Олон улсын судалгааны баг Z=117 атомын дугаартай шинэ элемент оршдогийг батлав
Са48+Вк249 буюу цөмийн нэгдэх урвалын дүнд супер хүнд элемент Z=117 нь үүсэх ба 7 удаагийн альфа задралын дүнд удаан наст Db270 элемент үүсдэг байна. Мөн Db270 элементийн альфа задралын дүнд Lr266 элементийн шинэ изотопийг нээжээ. Улмаар туршилтаар Z=117 атомын дугаартай элемент оршдогийг баталж удаан наст Db270 элементийг илрүүлснээр эрдэмтдийн таамаглаж байсан хүнд жинтэй тогтвортой элементүүдийн арал (island of stability) оршин байх боломжтой гэсэн таамаглалыг бодит болгоход нэг алхамаар ойртсон байна.