Эдийн засгийг өсгөхийн тулд уул уурхайн салбартаа түшиглэх нь зүйтэй
МУУҮА байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Уг ассоциаци байгуулагдсанаар уул уурхайн салбарын хөгжил дэвшил болон эрхзүйн орчин бүрдэх боломж бий болсон гэж харж байна.
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь гаруйг нь энэ салбар дангаараа бүрдүүлж байна. Харин өнөөдөр энэ боломжийг бий болгоход хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулжээ. Харин уул уурхайн салбарт хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжихэд 1994 онд батлагдсан ашигт малтмалын хууль хамгийн их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд уг хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн уул уурхайн ассоциаци байгуулах шаардлага бий болсон байна. Уг байгууллага байгуулагдсанаар Монголын уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж эрдэс баялагийн олборлолт экспорт ч нэмэгдэх болсон гэж удирдлагууд хэлж байна.
МУУҮА-ийн ерөнхийлөгч Д.Дамба: “Ашигт малтмалын хуулийг шинэчлэн боловсруулж, нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Энд ч бас бид асуудлуудыг оруулж байгаа. Сүүлийн найман жилд хувийн хэвшлийн компаниудын эрх ашгийг хөндсөн эрхзүйн актууд төрөөс гарсан. Үүнийг засаж залруулах чиглэл дээр бол уул уурхайн ассоциаци гол анхаарлаа тавин ажиллаж байгаа.”
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь гаруйг нь энэ салбар дангаараа бүрдүүлж байна.
Цаашид Монгол улсын эдийн засгийг өсгөхийн тулд уул уурхайн салбартаа түшиглэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Хэдийгээр уул уурхайн салбарт сайжруулах олон ажил байгаа ч хэвийн үйл ажиллагааг хангахаа зорилго болгоно гэж байсан юм.
Хариуцлагатай уул уурхайг бий болгоход компаний засаглал хамгийн чухал гэсэн юм. Уг салбар эрчимтэй хөгжихийн хэрээр дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх чухал бөгөөд хамгийн гол нь байгаль хүн хоёрт ээлтэй байх нь чухал гэж байсан юм. Ассоциацийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа олон ажил байгаа бөгөөд төр засгийн зүгээс оновчтой бодлого явуулах хууль, эрхзүй, татварын орчноо сайжруулах хэрэгтэй байгаа юм.