Газрын тос болон шатдаг занар-2014 болно
Шатдаг занар гэдэг нь 10-50 хувийн байгалийн органик бодис агуулсан хурдас чулуулаг юм.
2014.05.09

Газрын тос болон шатдаг занар-2014 болно

"Газрын тос болон шатдаг занар-2014" форум энэ сарын 14-15-нд Улаанбаатар хотноо Туушин зочид буудал, Бэст Вестерн Премиер, Соёмбо танхимд болох гэж байна.

Шатдаг занар гэдэг нь 10-50 хувийн байгалийн органик бодис агуулсан хурдас чулуулаг юм. Амьтан ургамлын үлдэгдэл газрын хэвлийд хуримтлагдаж, хувиралд орсны үндсэн дээр үүссэн байгалийн түүхий эд гэж ойлгож болно.

Шатдаг занарыг нэрж (химийн аргаар боловсруулан) синтетик газрын тос, хий гарган авч болно. Энэ шингэн бүтээгдэхүүнийг "шатдаг занарын тос", "хий" гэж нэрлэнэ. Мөн шатдаг занарыг шууд түлш болгон хэрэглэж (шатааж) болохоос гадна химийн болон барилгын материалын түүхий эд болгон хэрэглэж болно.  Газрын тосны нөөц шавхагдаж, үнэ ихээр нэмэгдэж буй өнөө үед шатдаг занар нь газрын тосыг орлох эрчим хүчний эх үүсвэр гэж тооцогдож байгаа болно.