Л.Энх-Амгалан гишүүн Хөвсгөл аймгийн малчидтай уулзав
Л.Энх-Амгалан гишүүн Хөвсгөл аймгийн малчидтай уулзав
2014.05.12

Л.Энх-Амгалан гишүүн Хөвсгөл аймгийн малчидтай уулзав

Баялаг бүтээгч Залуу малчин" залуу малчдын улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд өнгөрөгч долоо хоногийн төгсгөлд болж өнгөрлөө.

Хөвсгөл аймгийн бүх сумаас ажил үйлсээрээ тэргүүлсэн 24 залуу малчин энэ зөвлөгөөнд оролцсон байна. Энэ үеэр тус аймгаас сонгогдсон гишүүн Л.Энх-Амгалан нар УИХ-ын Хөвсгөл аймгийн Малчин тариаланчдын холбооны удирдлагын хувьд Залуу малчидтайгаа уулзаж дурсгалын зүйлс гардууллаа.

Хөвсгөл аймгийн бүх сумаас ажил үйлсээрээ тэргүүлсэн 24 залуу малчин энэ зөвлөгөөнд оролцсон байна.

Мөн Төрийн есөн хөлт цагаан туганд бүх малчидтайгаа дурсгалын зургаа татуулж "Монголын мал аж ахуйн салбарын ирээдүйг энэ залуус нуруундаа үүрнэ. Тийм учраас одооноос нийгмийн даатгалынх нь тогтолцоог сайжруулж, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх, амины тохилог орон сууц барихад нь бага хүүтэй урт хугацааны зээлээр дэмжих талаар УИХ-ын гишүүний хувьд идэвхтэй идэвхитэй ажиллана" гэдгээ илэрхийлэв.

Уг зөвлөгөөнд зориулж Арбулаг сумын тэргүүний малчид маань нийслэл хотод хүрэлцэн ирцгээсэн бөгөөд Төрийн ордон, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа.