Д.Ганбат: Баянхонгор аймаг Хятадтай хил залгадаг мөртлөө ганц ч боомтгүй
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа. Тэрээр манай сайтаар бүтэн жилийн турш экспертүүдээр хэлэлцүүлэгдсэн уул уурхай, орон нутаг сэдвийн хүрээнд, экспертүүдийн саналд хариу байр сууриа илэрхийлсэн юм.
-Уул уурхайн салбараа бид яаж хөл дээр нь босгох вэ. Өнгөрсөн жилд үр дүнгээ өгсөн ямар ажил байгаа вэ?
Манай экспорт 86 хувь урагшаа чиглэлтэй, үүний дотор уул уурхайн бүтээгдэхүүн 90 хувийг нь эзэлдэг. Бид уул уурхайн салбарт дөрөөлж хүнээ хөгжүүлж, шинэ техник технологи оруулж, 21-р зууны хөгжилтэй орон болохыг зорилгоо болгох нь чухал. Үүний тулд уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин тогтвортой байлгаж, дотоодын болон
Баянхонгор аймаг. Шинэ сумын төсөлтэй танилцах үеэр.
гадны хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг бүрдүүлэх ёстой. Сүүлийн хэдэн жилд авсан алдаа дутагдлаасаа сургамж авах ёстой. Төр засгийн хувьд тодорхой ажлуудыг хийж байгаа гэж хардаг.
Түүнээс гадна төрийн байгууллагуудыг цөөлөх шаардлагатай. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын хуулийг баталсан. Миний бие их хуралд орж ирээд Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн ажлын хэсгийг ахалж батлуулсан. Хэрвээ батлуулаагүй бол хөрөнгө оруулалт дахиад гадагшаа урсах байлаа. Гэхдээ цаашид манай улс уул уурхайгаас сургамж авч, сайн хөгжүүлж чадна гэдэгт итгэдэг. Стратегийн байрлалаа давуу талаа гэж үзэх ёстой.
-Орон нутгийн хөгжил гарцын талаар экспертүүд ярихдаа юуны өмнө нутгийн босоо удирдлагыг халах ёстой гэж үзсэн. Энэ боломжтой юу?
Босоо удирдлагын хувьд ерөнхийдөө сум, орон нутгийнхаа даргыг тухайн орон нутгийн иргэд нь сонгодог байхыг дэмжиж байгаа.
Бэлчээрийн мал аж ахуйдаа Монголын төр засаг 30-40 жил ямар ч бодлого явуулаагүй. Ж.Баттулга гишүүн бид хоёр санаачилж, шинэ сумын төвийн төслийг эхлүүлсэн нь амжилттай байгаа. Манай малчид төр засгийн үйлчилгээг авах эрхтэй.
Үүнээс гадна цаашид сумынхаа даргыг тухайн орон нутгийн иргэд нь сонгодог болохыг дэмжиж байгаа. Мөн гадаад улстай хил залгаа аймгуудыг гадаад харилцаагаа хөгжүүлэхийг дэмжих нь зөв. Баянхонгор аймаг гадаад улстай хил залгадаг мөртлөө ганц ч боомтгүй.
-Орон нутаг дахь ЖДҮ эрхлэгчдэд эхний таван жил татварын хөнгөлөлт олгох боломжтой юу. Түүнээс гадна гадаад улстай хил залгаа аймгуудыг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг экспертүүд хэлсэн?
Уул уурхайн үйл ажиллагаа байгаа нөхцөлд ЖДҮ эрхэлж байгаа улсуудыг татварын бодлогоор дэмжих ёстой. Түүнээс гадна гадаад улстай хил залгаа аймгуудыг гадаад харилцаагаа хөгжүүлэхэд нь туслах ёстой гэсэн санаа их зөв.