“ICT-EXPO-2014” мэдээллийн технологийн үзэсгэлэн болно
“ICT-EXPO-2014” мэдээллийн технологийн үзэсгэлэн
2014.05.09

“ICT-EXPO-2014” мэдээллийн технологийн үзэсгэлэн болно

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МТШХХГ-аас 2014 оны тавдугаар сарын 22-26-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор “ICT-EXPO-2014” үзэсгэлэнг уламжлал болгон найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна.