Л.Энх-Амгалан Facebook хуудастай болжээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.05.08

Л.Энх-Амгалан Facebook хуудастай болжээ

Монголын хамгийн шилдэг Project manager-үүдийн нэг хэмээн гадаад дотоодын шинжээчдээс өндөр үнэлгээ авдаг MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шаггүй сайн “Twitter”-чин.

Тэрээр саяхнаас өөрийн албан ёсны Facebook хуудсаа идэвхитэй ажиллуулж эхэлсэн бөгөөд Хөвсгөлийн залуучууд, дэмжигчид нь ихээр нэгдэж санал хүсэлт, асуулт хариултуудаа чөлөөтэй авч шууд харилцаж буй юм байна.

Өөрөөр хэлбэл, та https://www.facebook.com/LEnkhamgalan -гээс УИХ-ын гишүүний хувиар тойрогтоо хийж буй ажил болон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч, сурч буй иргэддээ зориулан хийж хэрэгжүүлж буй бүхий л ажлын талаар мэдээлэл авах боломжтой. Мөн та УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай холбогдохыг хүсвэл дээрх хаягаар хандаж болох нь.