Мэдээллийн технлоги, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.04.22

Ц.Жадамбаа: Би боловсролын терроризмд өртчихсөн хүн шүү дээ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн зочноор Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа, Холбооны газрын дарга Ц.Жадамбаа уригдан оролцлоо.

-         Удахгүй бүх телевизүүд тоон системд шилжих, хиймэл дагуул хөөргөх гэх зэрэг завгүй байгаа гэж сонсогдсон. Хажуугаар нь телевизийн хууль гаргана гэсэн. Ажил урагштай л байна уу?

Өдөр өдөрт нь график гаргачихсан шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бид ажил авснаас хойш бүх ажлаа задлаад долоон хэсэг болгоод хуваачихсан.  Долоон хэсгээ тойрсон ажлуудаа үндсэндээ хийгээд явж байгаа.

-         Өөрөө Ерөнхий сайд Н.Алтанхуягын хамгийн залуу боловсон хүчин байх?

Ерөнхий сайдын зөвлөхүүд бүгд мундаг боловсролтой залуучууд байдаг. 31 агентлаг дотроо хамгийн залуудаа орох байх.

-         Хамгийн түрүүнд төрийн сүлд, далбаанаас гадна Монгол бичгээр бичсэн Ц.Жадамбаа гээд нэр чинь туслаа?

Найзууд бэлэглэсэн юм. Монгол бичгээр “Жиддамба” гэж бичдэг.

-         Монгол бичиг гэснээс төрийн байгууллагуудын хаяг адрасыг монгол бичгээр болгоно гэж байсан. Тэр ер нь юу болж байна вэ?

Тэр бол Боловсролын яамны ажил байх. Гэхдээ би боловсролын терроризмд өртчихсөн хүн шүү дээ. Би 1990 онд нэгдүгээр ангид ороод гуравдугаар анги хүртлээ крилл үзсэн.   Гуравдугаар ангиас  Монгол бичиг ороод хоёр жил орсны дараа буцаад крилл болсон. Тавдугаар ангиас энх тайвны корпусын англи хэлний багш нар ирж хичээл заадаг байсан.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...